Трамп өөрийгөө өршөөх боломжтой юу? | News.MN

Трамп өөрийгөө өршөөх боломжтой юу?

Трамп өөрийгөө өршөөх боломжтой юу?

Трамп өөрийгөө өршөөх боломжтой юу?

Өмнөх үеийн Ерөнхийлөгч нар хугацаагаа дуусахаас өмнө амжиж өршөөл үзүүлэх эрх мэдлээ ашиглаж байсныг иргэд удаа дараа харж байсан билээ. Харин Дональд Трамп энэ удаад дээрх эрх мэдлээ өөр, том зүйлд ашиглахаар төлөвлөж байгаа бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Трамп өөрийн албан бус зөвлөх Рожер Стөүний ялыг хөнгөрүүлж, мөн өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннд бүрэн өршөөл үзүүлжээ. Гэвч Трампын кампанит ажлын дарга Пол Манафорт одоог хүртэл гэрийн хорионд байгаа юм.

Цаашид ч Трампад суудлаасаа буухаас өмнө өршөөл үзүүлэхээр төлөвлөж буй нэрсийн урт жагсаалт бий гэнэ. Түүнээс гадна Трамп сүүлийн үед өөрийгөө болон гэр бүлийнхэндээ өршөөл үзүүлэх талаар судалж эхэлсэн аж.

Трампад яагаад өршөөл хэрэгтэй вэ?

Трамп ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй байгаа учир энэ бол хачирхалтай асуулт юм. Гэхдээ Трампын ерөнхий прокурор асан Билл Баррын хэлснээр өдгөө мөрдөгдөж буй Хууль зүйн яамны дүрмийн дагуу Ерөнхийлөгч үүрэгт хугацааныхаа туршид ямар нэг гэмт хэрэгт холбогдохоос аврагддаг гэнэ.

Харин эргэн санавал Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн 2016 онд Трампын кампанит ажилд оролцох үеэрээ эмэгтэйчүүдээс санал худалдаж авах гэх мэтээр кампанит ажлын санхүүжилтийн дүрмийг зөрчсөн хэргээр хорих ял сонсож байсан билээ. Санал худалдаж авах талаар ярилцаж байгаа Трампын хоолой бүхий дуу бичлэг ч бий гэнэ. Тиймээс Трамп сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргээс өөрийгөө өршөөхийг хүсч байж магадгүй аж.

Гэвч дээрх хэргийн талаар болон Трампын санхүүгийн баримтууд Манхэттэн дүүргийн шүүхийн шалгах төвд хадгалаастай байгаа тул тэр зэргийн нотлох баримтуудын эсрэг Ерөнхийлөгчийн өршөөл хүчгүйдэж магадгүй юм байна.

Хэдийгээр амаргүй ч Трамп илүү хичээвэл ирээдүйд сөхөгдөх нь тодорхой татварын асуудалд өөртөө өршөөл үзүүлэх боломж бий аж. Жишээлбэл, Нью Йорк Таймсын мэдээлснээр 72.9 сая ам.долларын татварыг худал мэдүүлсэн зэрэг зарим хэргүүд Трампыг суудлаасаа буумагц сэргэж болзошгүй гэнэ.

Трамп өөрийгөө өршөөх боломжтой гэдэгт бүрэн итгэж байна

Трамп энэ талаар 2018 онд тодорхой хэлж байсан билээ. Тэрбээр “Хэд хэдэн хуулийн заалтаас харахад би өөрийгөө өршөөх бүрэн боломжтой. Гэхдээ би буруу зүйл хийгээгүй байж юунд өөрийгөө өршөөх билээ” хэмээн хэмээн ярьж байсан аж.

Харин хуулийн мэргэжилтэн Эллиот Уйллиамсын хэлснээр өөртөө өршөөл үзүүлнэ гэдэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс өөрцгүй. Тэрбээр “Өршөөл гэдэг бол хэн нэгнийг буруу хэрэг хийснийг хүлээн зөвшөөрч, ял эдлэхээс нь аварч буй явдал юм. Тиймээс Трамп өөрийгөө өршөөнө гэдэг нь өөрийнхөө гэм бурууг ноцтой гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм” хэмээн хэлсэн байна.

Гэсэн ч одоог болтол Трамп өөрийгөө өршөөж болох эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээр байна. Учир нь өмнө нь ямар ч Ерөнхийлөгч ийм үйлдэл хийж байгаагүй билээ. Үндсэн хуулинд нь Ерөнхийлөгч өөртөө өршөөл үзүүлж болохгүй гэсэн заалт байхгүй ч энэ нь Трамп өөрийгөө өршөөж болно гэж үзэх хангалттай үндэслэл биш юм.

Энэ бүхэн Ричард Никсоноос эхтэй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон 1974 онд  огцрохоос хэдхэн хоногийн өмнө Хууль зүйн яамны зөвлөхийн бичсэн “Ерөнхийлөгч өөртөө өршөөл үзүүлэх боломжгүй” хэмээх хууль зүйн санамж бий аж. Тэдний ийнхүү дүгнэсэн шалтгаан нь маш энгийн байжээ. Тодруулбал тухайн үеийн Хууль зүйн яамны тус дүгнэлтэд хэн ч өөрийн гэмт хэргийн шүүгч байж болохгүй гэх заалт оруулсан байна. Гэвч энэ бол хууль биш, ердөө хууль зүйн санамж юм. Никсон өөртөө өршөөл үзүүлэхийн оронд сайн дураар огцорч дэд ерөнхийлөгч Жералд Фордыг Ерөнхийлөгч болгож байжээ. Харин Форд сарын дараа Никсонд тодорхойгүй шалтгаанаар өршөөл үзүүлсэн юм. Тэгэхдээ тэрбээр “Ричард Никсоны 1969 оны нэгдүгээр сарын 20-ноос 1974 оны наймдугаар сарын 9-ний хооронд АНУ-ын эсрэг үйлдсэн болон үйлдсэн байж магадгүй бүх хэргүүдэд бүрэн өршөөл үзүүлж байна” хэмээн зарласан аж.

Трампад өөр сонголт бий юу?

Трамп өөрийгөө өршөөх боломжгүй байлаа ч өөр сонголтууд бас бий гэнэ. Тэрбээр Никсоны нэгэн адил хугацаагаа дуусахаас өмнө сайн дураар огцорч, дэд ерөнхийлөгч Майк Пенсийг Ерөнхийлөгч болгоод, түүнээс өршөөл хүсч болох юм.

Эсвэл тэрбээр огцрохын оронд Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу эрх мэдлээ түр хугацаанд Майк Пенсэд шилжүүлээд, түүнээс өршөөл хүсч болох гэнэ.

Гэвч гол асуудал бол хэрвээ дээрх аргуудыг хэрэглэвэл Майк Пенсийн хувьд улс төрийн нэр хүнд нь асар ихээр унаж, зарим талаар заналхийлэлд өртөх аюултай юм. Түүнчлэн Майк Пенс дараа нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилготой ч байж мэдэх тул Трампын зоргоор ажиллахгүй байж магадгүй юм. Тэр ч байтугай дээрх аргуудыг хэрэглэвэл холбооны мөрдөх товчоо Пенсийг Трампаас авлига авсан хэрэгт шалгаж болзошгүй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-12 108.185.222.195

Trump минь ажлаа өгөөд шорондоо морилж үздээ .

Avatar

Зочин 2021-01-12 88.103.239.94

Трамп ялнаа 👍👍👍❤❤❤

Avatar

Зочин 2021-01-12 202.126.88.57

Муу хятадын шээс юу хуцана вэ ? Оросыг туйлдуулчаад хятад ах дүү нараа дуудах санаатай юу. Чиний хүсэл чинь биелэхгүй. Хятад харин удахгүй болсон.

Avatar

Зочин 2021-01-12 150.129.140.64

АНУ бол энэ дэлхийн аврал. Америк ялзарлаа гээд согтуу Оросууд шиг болохгүй л дээ. Харин ОРК Оросууд удахгүй задарна, Путин шиг хогийн дарангуйлагч хол явахгүй л дээ.

Avatar

Зочин 2021-01-12 122.201.22.237

harhuu lalara

Avatar

Зочин 2021-01-12 66.181.178.70

АНУ бол ялзарсан орон болсон жаахан гэгээ нь Доналд Трамп байсан юм. хар машинаар луйвардаж бгаад хусаад хаячихлаа да. Удахгүй АНУ болоод өрнийн өндөр хамартууд дэлхийд тарьсан уршиг яршигаа удтал амсах болно. Өмнө зүгт Хятадууд өрнө зүгийн өндөр хамартууд гээд бүгд л гал ус газар хөдлөлт вакцин тарилга бактерлогийн зэвсэгийнхээ гай гамшигийг амсан асар цөөрөх нь гарцаагүй үнэн юм да.Юу тарина түүнийгээ хүртэнээ гэж…дагасан дэмжсэн хар массаа дагуулаад шүү дэ

Avatar

Зочин 2021-01-12 207.183.244.30

Mongol ch harin Amerikaas hamaagui iluu yalzarsan shuu, hahaha. Ali ali orond ni ajillaj amidarch baisnii huvid haritsuulaad helchihie dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж