Дарханд сургалт эхлүүлж, Архангайд буудал нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Дарханд сургалт эхлүүлж, Архангайд буудал нээгдлээ

Дарханд сургалт эхлүүлж, Архангайд буудал нээгдлээ

Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрээр өчигдрөөс хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Үүнтэй холбогдуулан зарим аймагт танхимын сургалтыг эхлүүлж, зочид буудал, фитнесс зэрэг үйлчилгээний төвүүдийг нээхээр болсныг мэдэгдлээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос аймаг доторх хөдөлгөөнийг нээж,  ахлах ангийн сурагчдад энэ сарын 14-өөс танхимын давтлага өгөх шийдвэр гаргажээ. Ингэхдээ нэг ангид 10-аас дээш хүүхэд суулгахгүй байхаар зохицуулалт хийнэ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сум, бусад аймгаас иргэд ирсэн тохиолдолд асуумж бөглүүлж, түргэвчилсэн оношлуурт хамруулахаар болсон байна.

Архангай аймагт өнөөдрөөс /2021.01.12/эхлэн зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг нээж байна. Үйл ажиллагааг нь нээсэн аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахих юм. Түүнчлэн аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг 10:00-20:00 цаг хүртэл зөвшөөрчээ. Харин таваас дээш хүнтэй танхимын сургалт, хурал цуглаан, спорт заал, гоо сайхан, алжаал тайлах төв үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хэвээр байгаа аж. Хэрэв тус аймагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас иргэд зорчиж ирвэл PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа юм. Харин Архангай болон бусад Бусад аймаг, сумаас зорчин ирэх иргэдээс асуумж бөглүүлж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж