Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров | News.MN

Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров

Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров

Намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль таван сарын дараа болно. Цар тахалтай, халдварын тоо нэмэгдэж байгаа ч улс төрийн намууд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Өнгөрөгч Бямба гаригт /2021.01.10/ МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргав.

МАН ИХ ХУРЛАА ТОВЛОЖ, ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, 369 гишүүн нь онлайнаар оролцов. Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьжээ. Тэрбээр улс оронд өрнөөд байгаа үйл явдал, намын дотоод зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажил, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчээ тодруулах зэрэг асуудлыг илтгэлдээ дурдсан байна. Ингээд Бага хурлаар намын Их хурлыг гуравдугаар сарын 1,2-ны өдөр хуралдуулахаар болов.  Намын дүрмийн дагуу Бага хурлаар Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар болжээ.

Улс төрийн намын тухай хуулиар намууд Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа Их хурлаар буюу намын гишүүдийн олонхын саналаа өөрчилдөг зохицуулалттай. Тиймээс МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Их хурлаараа Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах аж. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өөрчлөлт хэмээн намын гишүүд нь үзэж байна. Энэ удаад тэд Их хурлаа гуравдугаар сарын 1,2-нд товлосон нь учиртай. Өнгөрсөн 100 жилийн түүхэнд МАН ард иргэдээсээ уучлал гуйж байгаагүй бөгөөд 100 жилийн ой хэмээн Их хурлын үеэр ард түмнээсээ уучлал гуйна гэх асуудал ч хөндөгджээ. Мөн энэ удаагийн Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудал яригдаагүй ч намын дарга У.Хүрэлсүх нь намд нэр дэвших боломжтой, эрх нь нээгдсэн хэд хэдэн хүн байгааг ч онцолжээ.

АН-ЫН ҮБХ-ООР Ц.ТУВААНД ХАРИУЦЛАГА ТООЦОВ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо мөн Бямба гаригт цахимаар хуралдав. Хуралдаанд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй  гишүүн оролцож, намын Үндсэн дүрэмд, цахим хуралдааны дэгийг оруулж баталсан байна. Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үед олон хүн нэг дор цугларахгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зай барих ёстой учраас ийн цахимаар хуралдаж, цаашид цахимаар хуралдах дэг гэсэн шинэ зохицуулалтыг намын дүрэмдээ оруулж өгчээ. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хуралдаанаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал бол Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч  Ц.Тувааныг чөлөөлсөн явдал. Угтаа бол 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Гэвч Ц.Туваан “урваж”, өнгөрсөн хугацаанд намынхаа Үндэсний бодлогын хороо, Их хурлыг хийсэн ч дүрмийн бус хурал болсон гэж намын зарим гишүүд нь үзсэн. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын албан ёсны дарга С.Эрдэнэ, намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлж, өөрөө намын удирдлагаа авч, өнгөрсөн амралтын өдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулсан нь энэ.

Одоо Ардчилсан намд юу болох, С.Эрдэнэ, Ц.Туваан нар аль аль нь өөрсдийгөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэж, асуудалд хандах, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ. Ердөө таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам оролцох болоход дотооддоо ойлголцолд хүрч чадсан байх уу гээд олон асуудал өрнөх болж байна.

Дэлхий нийтээр цар тахлын давалгаа намжаагүй, халдварын тоо нэмэгдэж байгаа Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг бууруулах, 2021 оны эхний улиралд багтааж, ард иргэдээ вакцинжуулах гээд олон ажил хүлээгдэж байна. Цаашид цар тахал, халдварын нөхцөл байдал ямар байх вэ гэдгээс олон зүйлийн хувь заяа шийдэгдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа ч шийдэгдэж болзошгүй байгаа. Таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд намууд аль эртнээс бэлтгэлээ хангаж эхэлсэн ч одооноос эхлэн намын Их хурлуудаа товлож, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө тодруулах нам доторх марафон эхэллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-01-12 64.119.24.237

Дотроо хоорондоо хэрэлдсээр байгаад намаа зориудаар сонгуульд оролцох эрхгүй болгоно

Avatar

Хахахаха 2021-01-12 192.82.73.37

Эрдэнэ гэж хагалган бутаргагч бах мэлхий гоё гоё. Эрдэнэ байгаа газар сагсан бөмбөг 2 хуваагдсан, одоо нам нь 2 хуваагдсан. Сагсны холбоодууд шигээ урт удаан хэрүүл уруул үргэлжлэхнээ гоё гоё.

Avatar

Зочин 2021-01-12 66.181.161.57

Цаашидаа сонгуульд ялагдсан намын дарга нар хариуцлагаа хүлээж огцорсон дүр үзүүлж хэдэн сарын дараа эргээд ажлаа авдаг луувар моод болон нь дээ

Avatar

мара 2021-01-12 109.252.87.163

Тодорхой мэдээлэл өгнө үү ?

Avatar

irgen 2021-01-12 64.119.21.146

yerunhiilugchiin songyyliig mash amarhn hiih hyvilbar bna. man hurelsuhee devshuulhees uur garts baihgui,uur garchih hun ch baihgui. ih hyral dahi bysad nam evseld buur yamr ch shaans baihgui tyl ursulduj olon hunii ajil yrah,mungu ureh niigmiig taltsyylah herggui de.yerduu gants ner devshigchtei tsahimaar sanl hyraah hyvilbariig davhar ashiglah n zuv baih.tsar tahaltai nuhtsul baidl hund bga yed ingej asyydliig erthen shiideh n yls orond hergtei bna da

Avatar

zochin 2021-01-12 122.201.22.196

ene ih hural namriin chuulganaa duusgahdaa urid ni ek hiij baisan odoogiin ek nariig dahij ek bolohgui geed zarlachaad alhaa tsohichihoo

Avatar

Зочин 2021-01-12 150.129.140.64

АН-ыг ЖАНХУУ, ЗИ, ЭРДЭНЭ гурав түүхийн тавцангаас арчлаа даа, АН гэж одоо байхгүй, дээр дооргүй хэдэн шуналын туламнуудын хувийн помпани болсон доо.

Avatar

самдан 2021-01-12 124.158.64.247

яг зөв хэлжээ АН-г устгасан эдгээр нөхдийг яах вэ Хаа очиж Эрдэнээ нь арай тулгатай юм бишүү Бусдыг нь нөгөө ертөнцөд томилох нь зөв ажээ

Avatar

Зочин 2021-01-12 59.153.113.189

АН -ЫГ ХАГАЛАН БУТАРГАХ АЖИЛЛАГААГ МАН-ЫН ХУЛГАЙЧИД С.ЭРДЭНЭ ХУЛГАЙЧААР ХИЙЛГЭЖ БАЙГАА НЬ НЭГЭНТ ИЛ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-01-12 202.131.245.243

Урвасан хулгай Эрдэнэ ванг

Уухай хийгээд дарцгаая аа.

Сүүлийн үеийн дайснуудыг

Сүрхий ихээр дарцгаая аа.

Avatar

Зочин 2021-01-12 66.181.181.122

Эрдэнэ вангийн хошуу ноён С.Эрдэнэ АН-ын дарга буцаад болж байгаа юм бол тэр гөлгөрийн хариуцлагаа үүрнэ гэж хэрээ шиг гуагласан нь юу болох вэ. АН-ыг УИХ-ын сонгуульд ялагдуулж, шавхаанд хутгаж хаячихаад ямар ч хариуцлага үүрсэн юм байхгүй уншас алдаад яваад байх юм. Залуучууд юу бодож байнаа

Avatar

Зочин 2021-01-12 124.158.64.247

шинэ үсгээр зөв бич тэгээд унгас алд

Avatar

Л.Лхагва 2021-01-12 202.9.46.159

ҮЗЭЛ САНААНЫ ГЭГЭЭЛЭГ ЧИГ БАРИМЖАА, ЁС ЗҮЙТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛААР ТӨГСРӨӨГҮЙ УЛС ТӨРИЙН НАМУУД АРД ТҮМНИЙГ ХАГАЛАН БУТАРГАХ ИХ СӨРГӨЛДӨӨНИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА.ҮҮНИЙ ҮР ДҮНД БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН АХУЙ БА ОЮУН САНААНЫ ИХ ЯДУУРЛЫН ДАВАЛГАА БИЙ БОЛДОГ.ТҮҮНИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ НЬ СӨРГӨЛДӨГЧ ХҮЧНҮҮДИЙН СОЁН ГЭГЭЭРСЭН ХҮМҮҮНЛЭГ МӨН ЧАНАР БА ЭВ НЭГДЛИЙН БЭХЖҮҮЛЭХ ЧИН ЭРМЭЛЗЛЭЭС ШАЛТГААЛДАГ.
(ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЦГЭЭЕ!)

Avatar

зочин 2021-01-12 119.40.98.18

Туваан энэ олон ардчилалыг дэмждэг хүмүүсийн үзэл санааг хулгайлж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.

Avatar

Amar 2021-01-12 66.181.161.106

Юун сонгууль.Болохгүй байхаа.Санал өгөх хүн олдохгүй шүү.Муу хүмүүс эрх мэдэлд гарах боломжгүй.

Avatar

mgl 2021-01-12 64.119.27.163

Mongol erunhiilugchiin zasaglaltai uls bish. Hurelsuh ner devshih hereggui. Bidend togtvortoi zasag heregtei. Namaasaa tudgelzeh bolno, tegeheer nuguuduul ni dalimduulna, nam chini hurtel togtvorgui bolno. AN tertee tergui suirch baina.

Avatar

Чимэддоржм 2021-01-12 124.158.64.247

маш зөв санал байна. Ухаантай хүний үгийг анхаарах,болбол авах нь зүйтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж