Байшингаа шатааж, амиа алджээ | News.MN

Байшингаа шатааж, амиа алджээ

Байшингаа шатааж, амиа алджээ

Байшингаа шатааж, амиа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааж, амиа алдсан байна. Уг хэрэг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт өчигдөр 23:40 цагийн үед гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр аймгийн харьяат малчин Б нь согтуурсан үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатааж, энэ үеэрээ амиа алдсан аж.  Гал түймрийг орон нутгийн иргэд унтраажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд  зам тээврийн осол болж хоёр хүн амиа алдсан байна. Ослын тухай дуудлага өнгөрсөн шөнө 23:59 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 33 настай эрэгтэй О, 28 настай эрэгтэй О нар амь насаа алдсан байжээ. Ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-12 202.9.40.170

Байшингаа санаатай шатаасан юм бол амиа хорлосн болж таарна биздээ. харин санамсаргүй байдлаар бол амиа алдсан болно. МАНАН-гийн сайтын сэтгүүолч нэртэй хүмүүс мэдлэг чадвараа дээшлүүлж иргэдэд зөв бичиж зөв хэлж ярьж сургах тал дээрээ анхаармаар юм. Улстөржсөөр байгаад гол юмаа алдагдуулсан байнаа та нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж