Байшингаа шатааж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Байшингаа шатааж, амиа алджээ

Байшингаа шатааж, амиа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааж, амиа алдсан байна. Уг хэрэг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт өчигдөр 23:40 цагийн үед гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр аймгийн харьяат малчин Б нь согтуурсан үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатааж, энэ үеэрээ амиа алдсан аж.  Гал түймрийг орон нутгийн иргэд унтраажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд  зам тээврийн осол болж хоёр хүн амиа алдсан байна. Ослын тухай дуудлага өнгөрсөн шөнө 23:59 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 33 настай эрэгтэй О, 28 настай эрэгтэй О нар амь насаа алдсан байжээ. Ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж