Төрийн байгууллагынхны цалинг бууруулж, хувийн хэвшлээ дэмжье

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагынхны цалинг бууруулж, хувийн хэвшлээ дэмжье

Төрийн байгууллагынхны цалинг бууруулж, хувийн хэвшлээ дэмжье

Гэртээ сууж байж, цалингаа бүтэн авдаг төрийн байгууллагын дарга нарын цалинг 50 хувиар бууруулж, хувийн хэвшлээ дэмжье гэсэн санаачлагыг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын дарга Б.Лхагважав гарган, Itoim.mn вэб сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Тэрбээр Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 10 сарын хугацаанд ажилласан, ажиллаагүй байдалтай явсаар санхүүгийн нөөцөө шавхаж дууслаа. Хөдөлмөрийн капитал буюу цалингийн нөөцөө бүрдүүлэхэд нь улс дэмжлэгээ үзүүлэх цаг болсон. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшилд 770 мянган иргэн идэвхтэй ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг ажилтай, цалинтай байлгахад төр засаг анхаараач ээ. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа 770 мянган иргэнд сар бүр 420 мянган төгрөг өгөхөд сард 280 тэрбум төгрөг хэрэгтэй. Ядаж цар тахал намжих хүртэл цалин дээр нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ санхүүжилтийг хаанаас гаргах вэ гэвэл улсын төсвийн цалингийн эх үүсвэрээс гарах бүрэн боломжтой. Улсын төсөвт 200 мянган төрийн албан хаагчдын цалинд 3.2 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ төсвөөсөө 600 тэрбум төгрөгийг гаргаж болно, энэ эрх Ерөнхий сайдад бий.

Хоёрт, өнөөдөр 200 мянган төрийн албан хаагчийн 100 мянга нь ажиллахгүй, гэртээ сууж байгаа шүү дээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бараг тал нь ажлаа хийгээгүй, гэртээ байсан байж 100 хувь цалингаа авсан.  Энэ нь нэг талаараа нийтийн санхүүг хуваарилахдаа шударга бус хандаж байна гэсэн үг.

Нийгмийн баялгийг бүтээхэд хувь, хувьсгалгүй оролцсон мөртлөө буцаагаад цалин авахдаа төрийнхөн нь 100 хувь авч байна. Ажлаа хийгээгүй хэрнээ бүтэн цалингаа авч байгаа төрийнхнийхөө цалинг 50 хувь багасгаж, энэ хэмнэлтээрээ хувийн хэвшлийн ажилчдыг дэмжих боломжтой юм” гэдэг байр суурийг илэрхийлээд байна.

Өгье гэвэл ганцаасаа гэж үг бий. Үнэхээр төрд мөнгө нь байхгүй, төгрөг хэвлэхээр инфляц үүсэх эрсдэл бий бол гэрээсээ ажиллаж байгаа нэрийн дор хоёр сарын хугацаанд цалингаа бүтэн авсан төрийн албан хаагчдын цалинг бууруулаад, мөн дарга даамлуудынхаа хэрэггүй зардлыг танахад хувийн хэвшлийг дэмжих хангалттай мөнгө гарч ирнэ.

Цар тахалтай цаг наргүй тэмцэж байгаа эмч нар, хүн ардынхаа амар тайван амьдралын төлөө өвлийн хүйтнээр хэв журам зохицуулж яваа цагдаа, онцгой зэрэг чухал албаныхны цалинг бууруулъя гэсэнгүй, гэртээ суусан төрийн албаны дарга нарын цалинг бууруулах санаачлага гаргасан шүү.

Үнэндээ ч цар тахал дотоодод дэгдсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд хамгийн их хохирч буй нь хувийн хэвшлийнхэн. ТҮЦ ажиллуулдаг иргэнээс эхлээд гуталчин, оёдолчин, барилгачин зэрэг салбарын маш олон хүн ажилгүй сууж буй. Тэд төрийн албан хаагчдын л нэгэн адил гэр бүлтэй, цалингийн зээлтэй, дээр нь ажлын байрны түрээс төлдөг. Тэдний хувьд зээл нь нэхэгдэхээс гадна түрээсийн төлбөр нь зовоох болсон. Ийм үед Засгийн газар зориг гаргаад дээрх байдлаар асуудлыг шийдвэл олон өрх ядуурлын ангал руу орохоос сэргийлэх боломжтой.

Одоогоор энэхүү цар тахал хэзээ хумигдах нь тодорхойгүй байгаа учраас С.Баярын Засгийн газар шиг төр нь бүсээ чангалаад зүтгэхэд болохгүй гэх газаргүй шүү дээ.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
БурууБуруу
29
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж