Ээжийгээ зодож гэмтээсэн байна

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Ээжийгээ зодож гэмтээсэн байна

Архидан согтуурч гэр бүлийнхнээ зодож гэмтээсэн хэрэг цөөнгүй гарах болсон байна. Төрсөн хүү нь аавыгаа согтуурхан зодож гэмтээсэн, аав нь хүүгээ хутгалсан хэрэг өнгөрсөн хоногуудад гарсан бол хүү нь ээжийгээ зодсон хэрэг мөн гарсан байна. Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн 40 настай эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч өчигдөр төрсөн ээжийгээ согтуугаар зодож гэмтээсэн байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж