Италиуд Одессийн Тицианы бодит эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Италиуд Одессийн Тицианы бодит эсэхийг шалгана

Украины Одесс хотын "Өрнө дорно" урлагийн музейн захирал Владимир Островский их зураач Тицианы "Венецийн дож Жироламо Приулигийн хөрөг" зургийг аван Итали явахаар шийджээ. Тэр зураачийн эх нутгийн шинжээчдээр уг бүтээл Тицианы ажил мөн биш эсэхийг тогтоолгох аж. Одессийн музейн удирдлагууд энэ хөргийг Тицианы бүтээл гэдэгт эргэлзэхгүй байгаа боловч баталгаажуулах хэрэгтэй байгаа гэнэ. Нутгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг зургийг зурсан арга барил, будагны найрлага зэрэг нь их зураачийнхтай адил байна гэж тодорхойлсон боловч музейн захирал тус бүтээлийн рентген зургийг авахуулснаар зураачийн нэр тодорхой болно гэж үзэж байгаа юм.
                                                                                                                             Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж