Капитолыг сүйтгэгчдийн дунд цагдаа, гал сөнөөгч олон байжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Капитолыг сүйтгэгчдийн дунд цагдаа, гал сөнөөгч олон байжээ

Капитолыг сүйтгэгчдийн дунд цагдаа, гал сөнөөгч олон байжээ
FILE PHOTO: Supporters of U.S. President Donald Trump climb on walls at the U.S. Capitol during a protest against the certification of the 2020 U.S. presidential election results by the U.S. Congress, in Washington, U.S., January 6, 2021. REUTERS/Jim Urquhart/File Photo

Мөрдөн байцаагчид АНУ-ын Капитолд дайрч орон, эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсагчдыг олж илрүүлэн, хийсэн хууль бус үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байх хугацаандаа Вашингтон, Виржиниа дахь цагдаагийн газруудын зарим офицерууд жагсаалд оролцсоныг илрүүлж, ажлаас нь чөлөөлжээ.

Түүнээс гадна Флорида болон Нью-Йорк хотын гал унтраах ангиуд холбооны эрх баригчдад зарим ажилтнууд нь жагсаалын үеэр Капитолд байсан байж магадгүйг мэдээлсэн байна. Мөн Виржиниагийн Роки Маунт хэмээх жижиг хотын цагдаагийн газар жагсагчдын дунд хоёр ажилтан нь байсныг олж мэдмэгцээ ажлаас нь халжээ. Роки Маунт хотын цагдаагийн газар “Манай хот иргэдийнхээ үг хэлэх, жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэдэг ч Капитолд болсон хууль бус үйлдлүүдийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Үймээний үеэр Капитол Хиллийн цагдаагийн офицер тэргүүтэй таван ч хүн амь насаараа хохирсон бөгөөд хэдэн арван хүн эрүүгийн хэргээр ял шийтгэл хүлээхээр болоод буй. Холбооны мөрдөх товчоо үймээн дэгдээхэд оролцсон хүмүүсийг илрүүлэхээр үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм.

Мөн Сиэтлийн цагдаагийн газар үймээнд оролцсон байж болзошгүй хоёр офицерыг ажлаас нь чөлөөлснөө зарласан байна. Тус цагдаагийн газрын дарга Адриан Диаз “Цаашид ч манай цагдаагийн газраас хэн нэгэн тус үймээн самуунд оролцсон нь мэдэгдвэл ямар ч өршөөлгүй ажлаас нь халах болно” хэмээн мэдэгджээ.

Харин Нью-Йорк хотын гал унтраах ангийн зарим ажилтан эмх замбараагүй байдал үүсгэлцсэн байж магадгүй талаарх мэдээг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрхүү сэжигтэн нь тэтгэвэртээ гарсан гал сөнөөгч аж.

Түүнчлэн Флорида, Стэнфордын гал унтраах анги зарим гал сөнөөгчид нь эмх замбараагүй байдалд оролцсон тухай зураг, бичлэгүүдийг олсон тул эхнээс нь шалгаж, ажлаас нь халж эхэлжээ.

Цахим орчинд тарсан зарим зураг дээрх бүрэн байлдааны хувцас, хэрэгсэлтэй эр АНУ-ын агаарын хүчний ахмад дайчин, дэд хурандаа Ларри Рендалл Брок байсныг мөрдөн байцаагчид илрүүлж, арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж