Нэгдүгээр сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Баруун аймгуудын нутгаар:
Хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрнэ.
Хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар:
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар:
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-ээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
зочин 2021-01-11 192.82.74.25
Zugeer teden edend geed bichich boldogguin bhdaa tolgoi erguuleed
Зочин 2021-01-11 203.91.115.52
Өмнөх үе гэдгийг юу гэж ойлгох вэ? Залуугийн үеэсээ. Ха ха ха. Манайхан чинь уг нь ОЖД гээд байдаггүй билүү? Зүгээр л дунджаас дээгүүр доогуур гээд явчуул яасын бэ?
haha 2021-01-11 202.131.228.99
haha
Ха 2021-01-11 202.131.228.99
umnuh uye hed baisniig ny medchihvel ch heden gradus bolj huitrehiig medchih geed baidag… yadiin bilee..
Зочин 2021-01-11 178.176.72.44
ах, та зүг үү ?