Сэрэмжлүүлэг: Өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрч, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрч, цасан шуурга шуурна

Сэрэмжлүүлэг: Өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрч, цасан шуурга шуурна

Нэгдүгээр сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Баруун аймгуудын нутгаар:

Хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрнэ.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар:

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-ээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар:

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-ээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с,  хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж