Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно

Киргиз улс Ерөнхийлөгчийн засаглалтай болно

Киргизстан улсад Ням гариг (2021.01.10)-т Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд тус улсын одоогийн Ерөнхий сайд Садыр Жапаров 79 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Тэрбээр Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсны дараа түүний үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ба Жапаровоос гадна 17 нэр дэвшигч өрсөлджээ. Ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна тус улсын төрийн засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай олон нийтийн санал асуулга явагдсан юм. Олон нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 80 гаруй хувь нь Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болохыг дэмжсэн байна.

Өнгөрөгч аравдугаар сарын эхээр тус улсад парламентын сонгууль болж өнгөрсний дараа улс төрийн хямрал үүсч, Сооронбай Жээнбеков Киргизд онц байдал тогтоосон билээ. Удалгүй тэрбээр огцорч байгаагаа зарлан, ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах шаардлагатай болсон юм.

Эх сурвалж: ANADOLU AGENCY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж