УИХ дахь Ардчилсан намын бүлэг (2021.01.11) ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна. Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ. Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзэж хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарах юм байна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй.
зочин 2021-01-11 203.91.118.150
Мэргэжлийн сайд нь томилох нь зөв шүү,,,,Хэнийг ч хамаагүй томилж эрүүл мэндийг сүйрүүлж байна ш дээ,,,Одоо гэхэд л НЭМГ-ын дарга нь сайдыгаа далдуур эсэргүүцсэн маягтай ажилладагаас нийслэлийн эмнэлгүүд хохирох үзэгдэл гарч байна.
Засгийн газар бодлогоо хэрэгжүүлье гэвэл Сайд нь газрын даргаа томилох нь зөв шүү дээ
зочин 2021-01-11 192.82.65.120
Хэн томилох вэ, АН МАН хуруудах уу?
Лавлаа 2021-01-11 103.229.123.78
Орон нутагт намчирхах нь дэндчихсэн дээ Түүнийг бодолцох хэрэгтэй
Зочин 2021-01-11 202.126.94.99
Заадаа энэ хэд ч дээ. Боловсролдоо анхаармаар юм. Емнеес нь ичмээр, гутмаар!
Зочин 2021-01-11 64.119.26.201
нийслэл, аймгийн Засаг дарга томилох зөв. Сайд жижиг дарга нарыг томилох чөлөөлөх гажилд дарагдсаар үндсэн үүрэгт ажлаа хийж чадахгүйд хүрнэ.
zochin 2021-01-11 66.181.186.109
Мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн байгууллага томилох нь зөв.Ээгэхгүй бол аль нэг намын ямарч чадваргүй хүмүүс сонгогддог.Жнь Сэлэнгэ г.м
Зочин 2021-01-11 202.9.40.170
нэртэйгээр нь сайдыг АН-аас сонгодог болёо.
Зочин 2021-01-11 66.181.161.94
Орон нутгийн эрх мэдлийг улам л хуиад байх юм. АН маш зөв санал гаргасан байна. Орон нутагт нь эрх мэдлийг үлдээх хэрэгтэй
Зочин 2021-01-11 64.119.23.125
AN iinhan teneg b.a.zailaaavnee