Монголд мөнгөгүй хүн амьд явах эрхгүй | News.MN

Монголд мөнгөгүй хүн амьд явах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Монголд мөнгөгүй хүн амьд явах эрхгүй

Монголд мөнгөгүй хүн амьд явах эрхгүй

Монголд мөнгөгүй, эрх мэдэлгүй, танил талгүй хүн амьд явах эрхгүй болсон нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч өвчтөнөөсөө гурван сая төгрөг нэхсэнээр баталгаажив.

Үнэндээ ил болсон нь энэ болохоос далдуур эрүүл мэндийн салбарт маш их хэмжээний авлига эргэлдэж, эмч нарын халаасыг түнтийлгэдэг.

Гэмтэл судлалын үндэсний төв, төрөх эмнэлэг, аймаг, нийслэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хандсан хүмүүс авлига гээч зүйлтэй нүүр тулдаг, өгөхгүй бол үйлчилгээ авч чадахгүй хүнд сурталтай тулдаг нь туйлын үнэн.

Наад захын жишээ, хагалгаанд орох шаардлагатай болсон хүн бүрийн ар гэр эмч нарт өгөх мөнгө бэлддэг нь уламжлал болж тогтсон. Хагалгааг ахалж орох эмч “Эмч, сувилагч гээд тэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг хагалгаанд орно. Төчнөөн төгрөг өг” гэнэ. Мөнгө нь гүйцэхгүй, заасан цагт өгч чадахгүй бол хагалгааг нь хойшлуулна. Тэр болтол өвчтөн тэсэх л хэрэгтэй.

Зарим тохиолдолд өвчтөний ар гэрээс өгсөн авлига гологдоно. Тогтсон ханшид нь хүрэхгүй хахууль өгөхөөр голж байгаа нь тэр. Уг нь хагалгаанд орох хүн нь тасралтгүй эрүүл мэндийн даатгал хэдэн арван жилээр төлсөн байдаг. Гэнэт өвдөж, хагалгаанд орох шаардлагатай болоход тэрхүү олон жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсний хэрэг гардаггүй. Тариа, боолтноос эхлээд бүхий л шаардлагатай зүйлсийг ар гэр нь бэлдэж өгнө. Нэг үгээр хэлбэл, даатгуулагч эмнэлгийн босго давсан, хэвтэн эмчлүүлсэн хугацаандаа ор хоногийн төлбөр төлөөгүй нь л олон жилийн турш төлсөн шимтгэлийнхээ хэргийг гаргасан нь их юм гэж ойлгох хэрэгтэй.

Уг нь хагалгаанд ороход шаардагдах зардлын 25 хувийг нь даатгалаас төлж, үлдсэнийг нь эмчлүүлэгч талаас гаргах шаардлагатай үйлчилгээ бий. Хагалгаанд орох болсон иргэд ийм үйлчилгээг хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь нэмэлт төлбөр шаардах ёсгүй байхад л адарч, авлига өгөхөөс аргагүй нөхцөлд оруулдаг. Үнэндээ бол энэ салбарт авлига авалгүй, гар харалгүй, үйлчилгээ үзүүлдэг, тангарагтаа үнэнч эмч тун цөөн үлдсэн.

Тэр бүү хэл хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл энэ салбарынханд авлига өгөхгүй бол асуудлаа шийдүүлж чадахгүй.

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнгөрсөн онд 355 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэднийг асран хамгаалдаг гэр бүлийг хамруулан судалгаа хийхэд 25 хувь нь сүүлийн нэг жилд эрүүл мэндийн салбарынханд авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Уг нь УИХ-ын төвшинд энэ гажуудлыг засах зорилгоор хүн бүр эрүүл мэндийн даатгал төлдөг байх, даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэн, даатгуулагч олон төрлийн үйлчилгээ авдаг байхаар хуульчилж өгсөн ч үр шимийг хүртдэг нь даанч цөөн.

Жил бүр эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийг Засгийн газар нэмж, УИХ баталж өгсөөр ирсэн ч өөдөлсөн нь үгүй. Өнөөх л төсөв хүрэлцдэггүй гэдэг зовлонгоо тоочиж, өвчтөний ар гэрээр эм тариа зөөлгүүлж, авлига нэхдэг. Хүнээ аврахын тулд хэлсэн мөнгийг нь өгнө.

Эцэс сүүлдээ эрүүл мэндийн салбарт үүрлэсэн энэхүү авлигаасаа удирдлага нь ч ичиж, эмээхийг больжээ гэж харж болохоор. Учир нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч өвчтөнөөсөө гурван сая төгрөг нэхсэн байхад сахилгын шийтгэл л оногдуулжээ. Авлига аваагүй нэхсэн гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь энэ бололтой. Хэрэв Монголоос өөр оронд бол энэ тохиолдолд удирдлага нь эмчийнхээ хамтаар чөлөөлөгдөөд зогсохгүй хуулийн байгууллагад байцаагдаад суух байсан биз.

Яагаад гэвэл өвчин хүнийг хүлээдэггүй. Тэр тусмаа хорт хавдар цаг алдах тусам ямар аюултай вэ гэдгийг Хавдар судлалын эмч хамгийн сайн мэдэж байх учиртай.

Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн авлига зөвхөн эмч нарын хийдэг ажил биш. Тендер, тусгай зөвшөөрлөөр дамжин маш том авлигын сүлжээ үүссэн байдаг.

Жишээ татвал, өмнөх Засгийн газрын үед буюу 2019 онд Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг АТГ-аас саатуулан шалгаж байсан бол Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтнийг хахууль авсан үндэслэлээр тус газрынхан саатуулан шалгаж байсан.

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга асан Ч.Алтанхуягийн хэрэг шүүхээр орсон бол Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтний авлигын хэрэг одоо болтол шийдэгдээгүй. АТГ хэргийг нь нам дарсан уу, аль эсвэл прокурор, шүүхийн шатанд хэрэг нь гацсан уу, бүү мэд.

Зарим албан тушаалтны авлигын хэрэг хэдэн жилээр хуулийн байгууллага дээр шалгагдаж, эцэстээ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болдог. Хоёр мэргэжилтний оролцсон хэрэг энэ ангилалд багтан, цайрах вий гэдэг болгоомжлол ч бий.

Одоо Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ салбарт хамгийн их анхаарал хандуулж, өвчнөөр мөнгө хийдэг энэ гажуудлыг засах реформыг зоригтой хийхгүй бол Монголд мөнгөтэй нь амьд явах эрхтэй, мөнгөгүй нь үхлээ хүлээгээд хоног тоолж суух цагтай нүүр тулсан байна шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

112 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүндэтгэсэн арми 2021-01-11 66.181.161.81

Солонгос мөнгөгүйгээр явуулж БТС тоглолт үзмээр байна

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.112

Tsalingaa l nemchih

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.84

Ер нь Авлигатай тэмцэх газрын үйл ажилагааг өнөө цагт өргөжүүлж орон тоог нь нэмэгдүүлж бүтцэд нь шинэ хэлбэрээр өөрчлөлт оруулах шаардлагатай байна.Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагад авлига өгч авч байгааг илрүүлдэг авлигатай тэмцэх газрын ажилтнуудын орон тоог нэмж бүх аймагуудад салбар нэгжийг байгуулж ажиллуулмаар болсон байна. Авлига авсан этгээдэд жижиг бага гэхгүй маш хатуу чанга ял оногдуулах шаардлагатай байна.Авлига өгч .байгаа хүнтэй Авлигтай тэмцэх газар хамтарч ажиллах

Avatar

Зочин 2021-01-11 66.181.186.131

Үнэ төлбөргүй эмчлэгдэх ёстой гэж ЗГ аас мэдэгдэх боловч үнэн хэрэг дээрээ байгууллага үйл ажиллагаанаасаа тэрбумаар саяар мөнгө олох үүрэг ЗГ л өгдөг шүү дээ Тоглоом тоглож бга хэрэг шд Тоглоомын ЗГ жүжигчин ЗГ тай л гэсэн үг ЗГ ын үйл ажиллагаа тоглоом дээр суурилагдаж бга гэсэн үг Хэвлэл мэдээллээр ил тод тавилаа Одоо харин учрыг нь сайн олох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-11 66.181.186.131

Ямар үйлчилгээний үнийн хэдэн хувийг иргэн төлөх юм бэ гэдэг тарифаа ил бичиж тавь Олон нийтэд онлайнаар мэдэгдэх нь зөв байх ЗГ нь төсөв захирагч нарт тухайн байгууллагаасаа хөрөнгө мөнгө босгосон байхыг шаарддаг нь ийм гажуудалд хүргэдэг Төсөв захирагч ямар ч үйл ажиллагаанаас хамаагүй мөнгө төгрөг босгохыг хичээдэг Зарим нь мөнгөө ил тод хэлж нэхсэн бол зарим эмч ЭМД нь дууссан өвчтөнөөс мөнгөөр томографийн зураг ч юм уу авхуулахыг шаардахаас айхдаа юу ч хэлэхгүй гаргаснаас онош хоцрох

Avatar

Зочин 2021-01-11 72.140.194.106

Энэ. Эмнэлгийг ийм байдалд хүргэсэн явдал бол ард түмэн бид өөрсдөө шүүдээ төр засгаа ёонгнж чадахгүй дандаа авилгачид хулгайч сэтгэгдэл гүй зөвхөн өөрсдийгөө брдосо хүмүүсийг л сонгосноор байгаад төр засаг нь юуч хийж чадахгүй бүх эмнэл, сургуулийг муухай болгосон бид өөрсдөөсөө бурууг хайж яаж зөв сонголт хийж сурахыг болсон хүмүүсээ төр засаг өвдөвөл тэд гадаад яваад өгнө бид л хөөрхийдөө байдаг Уучлаарай би ингэж л боддог

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.102

Намайг ӨРГӨӨ амаржих газар төрөх гээд очход мөнгө өгсөн хүнд бөхөлзөж өгөөгүйг нь тоодоггүй юм байна лээ. Ямар сайндаа л төрүүлэх эмч олдохгүй, бөөн юм болоод клизм тавьдаг асрагч нь эх барих гээд чадахгүй, миний бүх юм аймар урагдсан. Оёдол гэж их муу оёдог юм байна лээ мөнгө өгөөгшй болхоор. Надтай нэг өрөөнд орсон хүүхэн нэг ч урагдаагүй оёдол ч тавиулаагүй сайхан төрүүлсэн байсан. Учир нь мөнгө өгсөн гэсэн.

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.12

.Намайг Хөхний хорт хавдраар эмчилгээ хийлгэж байхад Сэргээн засахын хөдөлгөөн засалч охин Цоомоо үнэн сэтгэлээсээ хүмүүсийг сэргээх маш их зүйл санаачлана бас үнэхээр сэтгэлээсээ барина бас хүмүүсийг үл ялгана, хүнийг хүндлэнэ эдгэх шиг болно харин эмч ЦЭНГЭЛМАА ҮНЭХЭЭР ЭМЧ хүний ес зүй чадвар юу ч байхгүй зөвхөн мөнгө л харна (хувийн бясалгалийн төвд нь эмнэлгээс хол) явахгүй бол үзэхгүй эмнэлгийн эмчилгээнд хамруулахгүй маш хэцүү. Тэгээд би тэр төвд ньхэд явж эмчилгээ тэр охиноор хийлгэсэн

Avatar

Өвчтөн 2021-01-11 202.21.109.4

Чинбүрэн өөрөө биеэ тоосон харьцаа муутай бусад нь ч гэсэн бүгд адилхан хүний гар дагуулж хараад өмхий авилгачид хөвсгөлийн хүний ар гэрийнхэн шүүмжилсэниййхээ төлөө эмнэлгээр үйлчлүүлэхэд нилээд хүндрэл тулгарах байх даа яана даа хөрхийс

Avatar

Гипогратийн тангарагтан 2021-01-11 122.201.31.27

Hipogratiin tangaragaa zurchuud baina iim hun emch baih erhgui ert uyd ingej zurchsun huniig ***h esvel erhiig hasah yl onoog baisan

Avatar

Цалинг нь нэм хариуцлага тооц 2021-01-11 139.5.218.183

Эмч нарын цалин хөлсийг нэмэх цаг болсоон. Цэвэрлэгчийн цалин өгч байгаа нь үнэн бол төр нь өөрөө буруутай. Харин ХСҮТ-ийн тэр мөнгө нэхдэг нөхөр бол бас арай арай. Хүний амь нас, эмчийн тангараг гэж байна. Хатуу шийтгэл оноох хэрэгтэй. Эмнэлэгт хандсан тэр тусмаа хагалгаанд орж хүмүүс эмчидээ заавал мөнгө өгдөг нь бол угтаасаа сүүлийн 25-30 жилийн хууль болчихсон л зүйл шүү. Эмнэлэг бараадсан хүмүүс бүгд мэднэ. Ингэж далд өгч байхаар эмч нарын цалинг яаралтай дорвитойхон нэмэх хэрэгтэй. Шүүгч

Avatar

Зочин 2021-01-11 202.72.245.124

Бүх л мэс засалч нар ийм. Гэхдээ би тэднийг буруутгахгүй. Ямар ч мэс ажилбар хийдэг эмчийн хөдөлмөр асар хүнд, эрсдэлтэй. Бусад оронд хийсэн ажилбараар нь үнэлгээ гаргаж тэр хэмжээгээрээ цалинждаг. Монголд ажилбар хийсэн ч хийгээгүй ч том компанийн цэвэрлэгчийн цалин авах учраас эмч нар нь ямар нэг хэлбэрээр цалингаа хөдөлмөртэйгөө дүйцүүлэх гэж оролддог. Эмчийн хөдөлмөр монголд үнэгүйдэж байгаа учраас нийгэм эрүүл мэндийг бас үнэгүй авах ёстой гэж үздэг. Солонгост очоод эмчлүүлээд үз

Avatar

зочин 2021-01-11 64.119.25.224

Эмнэлэг бол хамгийн их авлигатай газар. Авлига өгөөгүй бол алж ч мэднэ

Avatar

ЗОЧИН 2021-01-11 66.181.161.105

Зочин
ЗӨВХӨН ЭМНЭЛЭГ БИШ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮХ ШАТАНД АВИЛГА ГАЗАР АВСАН БАЙГАА ЦАГДАА , ШҮҮХ ,УОК, ГААЛЬ ,ТАТВАР ЭМНЭЛЭГ ГЭЭД АЛХАМ ТУТАМДАА ӨӨРСДИЙГӨӨ МЭДРҮҮЛЖ АВИЛГА ӨГӨХӨӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛТОЛ ЧИНЬ ДАРАМТЛАНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.105

Зочин
ЗӨВХӨН ЭМНЭЛЭГ БИШ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮХ ШАТАНД АВИЛГА ГАЗАР АВСАН БАЙГАА ЦАГДАА , ШҮҮХ ,УОК, ГААЛЬ ,ТАТВАР ЭМНЭЛЭГ ГЭЭД АЛХАМ ТУТАМДАА ӨӨРСДИЙГӨӨ МЭДРҮҮЛЖ АВИЛГА ӨГӨХӨӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛТОЛ ЧИНЬ ДАРАМТЛАНА ШҮҮ

Avatar

зочин 2021-01-11 192.82.74.231

энэ эмнэлэг ийм тогтолцоотой болоод удаж байгаа шүүдээ ИХХУРЛЫН эрхэм гишүүн ийм мөнгөөр хөрөнгөжсөн хүн олон эмнэлэг ийм байгаа мөнгөгүй хүн хэвтэж,эмчилүүлж шинжлүүлж чадахгүй байгаа ШИНЭ сайд үүнийг шийдэж чадах эсэхийг харж л байна

Avatar

зочин 2021-01-11 66.181.181.96

ЁС СУРТАХУУНГҮЙ ЭНЭ ЭМЧИЙГ ЭМЧЛЭХ ЭРХИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГО. БУСАД ЭМЧ НАР ӨВЧТӨНӨӨСӨӨ МӨНГӨ НЭХВЭЛ ХАТУУ ШИЙТГЭ. ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ЯАХ ГЭЖ УЛСААС БҮХ ЗАРДАЛАА ДААЛГААД ЦАЛИН АВААД БАЙЖ БАЙГАА ЮМ. ЭСВЭЛ. МӨНГӨТЭЙ НЬ ИРЖ ЭМЧЛҮҮЛ, МӨНГӨГҮЙ НЬ ГЭРТЭЭ ҮХ ГЭЭД НЭГМӨСӨН ХЭЛЧИХ.

Avatar

Зочин 2021-01-11 43.242.243.214

Хууль шүүх, цагдаа , эмч гэсэн тангараг өргөдөг төрийн албан хаагчид л төр засгаа дампууруулдаг юм бна даа

Avatar

Зочин 2021-01-11 192.82.66.172

Та нарын шүтдэг тэр өндөр хөгжилтэй орнуудад чинь өвдвөл л мөнгө шд. Монголчууд шиг эрүүл мэндээ бусдад даатгачихсан газар байхгүй л байх.

Avatar

Зочин 2021-01-11 66.181.177.217

Arai dendu bdag shde emch nar huduu oron nutagt bas turuh gej bga eejuuds mungu awna ehod haruuld mungu ug ulsiin emneleg biz de huwiinga yumand ajillaj bga bish de

Avatar

Баасансүрэн 2021-01-11 202.126.88.215

Хэдэн жилийн өмнө үеэл эгч маань Багахангайгаас ирж элэгний хавдарынхаа 2дахь эмчилгээг хийлгэх гээд мэс заслын орон дээр гар,чихсан хойно таны хөнгөлөлттэй үйлчилгээний мөнгө орж ирээгүй байна хувиасаа төл чадахгүй бол б** гэж хэлээд явуулчихсан байсан. Тулгамдсандаа болоод бидэнтэй ч холбоо бариагүй буцчихсан байв. Бид сүүлд мэдэж 2сарын дараа эмчилгээ хийлгэсэн боловч засал авалгүй хорвоог орхисон. Энэ байдал хүнд өвчтэй төлбөрийн чадвар муутай хүмүүсийн хувьд хэвийн үзэгдэл юм.

Avatar

зочин 2021-01-11 202.55.188.88

odoo ter hodoonii hunii havdar etssiin shatandaa orood uhlee huleej bna, 3 saya togrogiin avilga neheed emchlehgui hun alsnaas yalgaagui hund gemt hereg uildsen ter hulgaichiig ATG shalgaj shorond hiigeechee. Ene havdriinhan bugd ingedeg yum. Manai neg hogshiniig emchluulehed ar ger huuhduud ni haana ajilladag tuhai asuugaad mongo neheed, tetgevriin hedee hamaj ogson uneheer hetsuu yum gej baisan.

Avatar

Зочин 2021-01-11 202.126.88.215

Мэс засалын хагалгааны төлөвлөгөөнд орчихсон хүний хагалгаа хийгдэлгүй өнгөрч байгаа нь тасгийн эрхлэгчид анзаарагдалгүй өнгөрөх боломж баймааргүй л юм .Хамсаатан юм бишүү.

Avatar

Иргэн 2021-01-11 66.181.161.99

Иргэдийн төлсөн мөнгөөр авилагчид бизнес хийдэг тухайлбал ЭМДЕГ тусламж үйлчилгээ үзүүлэх газрыг сонгон шалгаруулана гэдэг энэхүү сонгонь шалгаруулт.нь авилагын үндэс суурь.болдог .Хамгийн үнэнч сонгон шалгаруулагч бол үйлчлүүлэгч байдаг хамгийн чанартай шуурхай газрыг үйлчлүүлэгч өөрөө сонгож чадна

Avatar

зочин 2021-01-11 103.26.193.30

15,0 сай төгрөгийн хахуул өгч ажилд ороод түүнээ нөхөх гэж хүнээс авилга нэхэх асуудал байна. Чинбүрэнгээс асуу хуучин дарга нь мэдэж байгаа байх. Түүний хамгаалалтад байгаа учраас одоо хүртэл хамгаалагдаад байна. ЭМЯ юу хэлж чадахгүй. Тэд ажилд орохоход оролцсон хам авилгачид

Avatar

Зочин 2021-01-11 172.58.143.94

Энэ эби хулгайчийн web site үнэн хөгийн тэнэг юмаа!

Avatar

Зочин 2021-01-11 202.55.191.130

Битгий ш** ацаа,үнэн хэлэхэд хэнийх байх ямар хамаа байнаа,

Avatar

Зочин 2021-01-11 66.181.179.144

20 минутын дотор мөнгө олж ирэхгүй бол зайл гэж хэлэх эмч Монголд байхгүйээ. Тийм тохиолдол бсан бол баримттай нэр устай нь бичих байсан биз. Өвчтөний ар гэр сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж өгдөг байхаа. Энд эмч нарыг харааж зүхэгч нар өөрсдөө эмч байсан бол мөнгө авах гэж яаж чичирч байх бол доо гэж бодогдов

Avatar

Зочин 2021-01-11 202.9.47.12

Энэний цаана эрүүл мэндийн тогтолцоо, ЭМийн хуулийн буруугаас болж байгаа юм. Эмч нар гоё юм идэж, гоё амьдармаар байдаг. Өвчтөн үнэгүй эмчлүүлмээр байдаг. Энэ 2 огтлолцолыг зөв шийдэж чадах ухаантай хүнийг улс төрч гэдэг юм. Харин тийм ухаантай хүн МАНд алга. Кноп даруулахын тулд дандаа хагас ухаантай хүнийг дарга болгосон. Хүрэлсүхээс эхлээд хүнд харуулчих дипломгүй газар гишгэх гал үлээхээс бусад нь худал болсон хүмүүсийг сонгосоны чинь гай ингэж амь насаар чинь ирж байгаа юм.

Avatar

Б 2021-01-11 66.181.160.55

Би эмч нарын талд байна

Avatar

иргэн 2021-01-11 202.179.26.105

Бид ямар солонгосчууд биш, сошиал хэвлэл мэдээллээр нэгийг муулж байхгүй болтол нь үгүйсгээд. Ядарсан хүнээс мөнгө нэхээд үнэхээр их гомдоосон байна. Арай зөөллөж бодвол өвчтөн, өвтөний гэр бүл тухайн үедээ шоконд ороод буруу ойлгосон ч байж болно. Ээж минь өвдөөд хагалгаанд орж байлаа. Одоо эгч маань өвдөөд эмч нарын гар харж байна. Би лав эмч нарыг буруутгаж яасан ч чадахгүй. Маш их үнэтэй эм тариа хийдэг, хэрэглэдэг. Биднээс лав мөнгө нэхэж байгаагүй.

Avatar

Зочин 2021-01-11 202.9.40.156

Чи нэг талыг битгий барь. Чамд ийм юм тохиолдоогүй одоохондоо шүү байгаа бол зүгээр л дуугуй бай

Avatar

mgl 2021-01-11 59.153.114.38

Suuliin 30 jild iim bolgoloo. Bid iim niigmiig huseegui. Avilgachid terbum terbumaar ni husaj, uls oron maani suur;iin irmegt irsen.

Avatar

Зочин 2021-01-11 202.126.88.215

Урьд цагт авилга авч байгаагүй. Гэхдээ доод түвшний эмч нар маш ихэмсэг дээрэнгүй харьцаатай байдаг байсан.

Avatar

zochin 2021-01-11 192.82.67.87

hunees mungu neheed teriigee bur alban ysniih ym shig bolgoson naad emneleguidee atg shalgah hergtei

Avatar

Зочин 2021-01-11 203.91.115.52

Боловсрол бас нил авилга. Цэцэрлэгт хүүхдээ оруулахаас эхэлдэг. Дүнгээ засуулах. Сургууль төгсөх улсын шалгалт. Гээл явна даа хөөрхий.

Avatar

хуульч 2021-01-11 88.125.80.192

гарчиг бол маш зөв бна. ер нь мөнгөгүй байж амьд явж яахав дээ … бусдаар улсаар тэжээлгэх гэсэн юмнууд зүгээр

Avatar

Зоочин 2021-01-11 73.153.188.19

Эрүүл мэндийн сайд төрийн нарийн бичгийн дарга байсан хүмүүс жилд 15-20 давхар байшин бариулаад тэрбумтан болсон байхад түүнийг шалгахгүй байж хэдэн муу эмч нарыг шалгаад яах ч юм билээ дээ.

Avatar

Зочин 2021-01-11 192.82.73.111

Цагаан даавуу немерсен бизнэсчид болоод удаж байгаа тэд хэнийг еревдехгуй бух евчтенг менге гэж хардаг цагаандаа гарсан дээрэмчид шуу тэртээ тэргуй эмчилгээгуй болсон байсан ч хуний горидлог дээр тоглоод сурчихан улс юм билээ

Avatar

Zochin 2021-01-11 43.242.243.254

хүн алснаас ялгаагүй гэмт хэрэг хийсэн а******н шүү дэ, шоронд хийж бусдад нь анхааруулга өгөх хэрэгтэй байна ерөнхий сайдаа, эрүүл мэндийн сайдаа.

Avatar

Zochin 2021-01-11 192.82.70.150

ALI CH.EMNELGIIN SEHEENII TASAG BOL UNEHEER HELEH UG ALGA . 3- R EMNELEGIIN.SEHEENII TASGIIN EMCH NI AMRALTIIN UDUR Jijuutr garch bga hirnee URUUNDUU UNTAAD ZAVGUI BAIDAG DUUDAHAAR UURLAAD DURTAI DURGUI YARVAILTIIN BAIDALTAI CHADAHGUI BOL AJLAA UGUH HEREGTEI BIZ DEE
HUMUUS ERUUL MENDIIN FAATGAL NASAARAA TULDUG 60 NAS CH HUERGUI bna ene bol Gamshig

Avatar

зочин 2021-01-11 43.242.243.254

avilga neheed emchilgee hiihgui ovchtonoo hooj yavuulaad alj bgaa huniig ingej tolgoig ni ilj bolj bgaa ym uu, ene hun alsan hun aminii heregten shde

Avatar

ждүчин засаг мандаг 2021-01-11 66.181.161.30

монголд бэлгэвчнии цех нээгдэж гэнэ ерөнхии сайд нь очоод эхниихииг хайчлав гэнээ

Avatar

Зочин 2021-01-11 59.153.114.42

Хятадын хилээр халдварт өвчин байнга орж ирдэг байлаа. Коронагийн халдвар зогсвол хятадын хилийг нээхгүй байвал өвчин зовлон хумигдах биз.

Avatar

зочин 2021-01-11 103.26.193.30

Хавдар судлалын эмч нарын орлогыг, хөрөнгийн хэмжээний эх үүсвэрийг шалгахад гараад л ирнэ. Бүгд ланд 100 унасан баячууд Нэг хөрөнгөтөй хүн хагалгаанд ороход хоорондоо булаацалддаг гэж байгаа. Хүний өвчнөөр бизнес хийгчид шүүдээ. ЭМЯ ны дарга нартай сүлбээтэй байдаг шинээр ажилд орохоор авилга өгсөн 15,0 сая төгрөгийг яамныхаа хүнтэй хуваадаг гэсэн. Одоо 3,0 сая төгрөгийн хахуул нэхсэн залуу бол өгсөн авилгаа нөхөх гэсэн залуу байх. Байцаахад гарч л таараа.

Avatar

Эмч нар авилгал авдаг нь үнэн 2021-01-11 103.57.93.129

Гар дагуулж хараад өгвөл сайхан зантай, өгөхгүй бол хайнга ханддаг муухай болчихсон юм билээ ??

Цагдаа шүүх прокурорууд гэж улаан авилагичд

Намууд нь авилагчид, албан тушаалын наймаачид.

Монголд болж байгаа юм байна уу ???

Avatar

Бодит гашуун үнэн 2021-01-11 103.57.93.129

Монголд мөнгөгүй, эрх мэдэлгүй, танил талгүй хүн амьд явах эрхгүй болсон нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч өвчтөнөөсөө гурван сая төгрөг нэхсэнээр баталгаажив.

Avatar

Зочин 2021-01-11 66.181.181.122

Мөнгөгүй амьдрах боломжтой улсыг нэрлэж тус болно уу?

Avatar

Зочин 2021-01-11 5.186.114.177

Hodoo malaa hariulaad amidarch baigaa humuust mongo bainga hereggui bolood l bainadag

Avatar

зочин 2021-01-11 43.242.243.254

baruun evropiin buh uls orond eruul mendiin daatgalaal tolsin bol buh emchilgee unegui baidag yum.

Avatar

зочин 2021-01-11 103.26.193.30

Хавдар судлалын төвд авилгыг цэцэглүүлсэн хүн бол Чинбүрэн билээ. УИХ-ын гишүүн болсон хойнооч тэр мөнгөтэй хүнд хагалгаа хийж авилга авдаг хэвээрээ. Энд авилгын хэд хэдэн мафижсан бүлэг ажилладаг гэсэн. Тэр чутгаараа баригдсан хүндээ арга хэмжээ авч чадахгүй. Гаднаас эмч ажилд ороход 15,0 сая төгрөгийн авилга нэхдэг сураг гардаг. Залуус ажилд орж чадахгүй. Орсон нэг нь шархаа нөхнө гэж ардуудаас хагалгаа бүрт 3,0 сая төгрөг нэхдэг, Мөн Захиргааны удирдагч нартайгаа хам сүлжээтэй.

Avatar

Зочин-2 2021-01-11 59.153.114.206

Авилгын сүлжээнд орооцолдсон туршлагатай эмч нарыг иргэдийн эрүүл мэндийн тусын тулд зэмлэн-ашиглах бодлогыг бариасай . энэ авилга анх цай,бууц,чихрийн цуглуулгын хэмжээнд сэтгэлийн талархал байсан юм.Энэ талархлын идээг захиргаа.санхүүгийн нөхөд өөр дээрээ авч,даатгалаас иддэгээ аривжуулж эхэлсэн.ЭМЯ,СЯ,ХНХЯ -ны энэ ажлыг хариуцагч-санхүүч ня-бо нар энэ авилгыг мэдэхээр барахгүй хүртэгчид .УИХ-н гишүүн ,хотын дарга Амарсайхан СЯ гэж хэцүү газар гэж хэлсэн нь учиртай ????

Avatar

Зочин 2021-01-11 66.181.185.157

Зах зээлийн нийгэм бол социализм биш_Байгаа нийгмээ өөр нийгэмтэй андуурч болохгүй.

Avatar

varane 2021-01-11 64.119.17.218

Alan shuu.

Avatar

Зочин 2021-01-11 203.91.115.52

Havdaer sudlalin mes zasliin tasguud iim bolod udaj bga shu

Avatar

dr 2021-01-11 103.212.118.169

havdar sudlaliin undesnii tuv geltgui 3 emneleg, gemtel geed monopoljson emnelgiihen iim togtoltsootoi bolood udaj bna.ahmad emch nar ni ene systemiig uusgeed zaluu emch nar heregjuulj yavaa, ta nar haraarai gemtel havdriin emch nar unetei jeep unaj, unetei housetei bgaa. busad emnelgiin emch nar tsalingaaraa engiin humuushig amidarch yavaa. uneheer eruul mendiin togtolsoo ni buruu uchir heseg humuust hunii uvchnuur mungu hiih bolomj olgoj bgaa shuu

Avatar

Зочин 2021-01-11 59.153.114.42

Даатгалын тогтолцоонд эмчийн үнэлэмж чухал заалт болж оруулах хэрэгтэй. Өрсөлдөөн шударга байх учиртай. Даатгал гэхээр хохирол, эрсдлийг арилгах гэж ойлгох хэрэггүй. Зах зээлийн эрх тэгш өрсөлдөөн чухал шүү.

Avatar

sar 2021-01-11 66.181.188.62

ugaasaa buh emch nar l awdag shdee

Avatar

Зочин 2021-01-11 66.181.191.53

ЭМЯ д ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙ ГЭГЧ УГААСАА АЛГА БОЛСОН . . ЯПОН СОЛОНГОС БОЛОН БУСАД ОРОНД АЛЬ ЭРТ УУЧЛАЛ ГУЙГААД ОГЦОРСОН БАЙГАА. МОНГОЛД БОЛ БҮР ЭСЭРГЭЭРЭЭ. ЭНД ГАЖУУДАЛ БҮР ГААРЧЭЭ

Avatar

Зочин 2021-01-11 103.26.193.1

Өдөр бүр ийм үг хэл шунал болж байгаа. Монгол улсын онцлог болоод л хүмүүс хэл ам хийхээс цааргалж байгаа. Ганц нэг үг ярьсаныг нь бхрьж хорьж байгаа биз дээ. Наад ил тод болсон эмчээ шоронд хий. Тангаргаа зөрчсөн тул ял үүрэх ёстой. Эмчийн тангарагаа сана.

Avatar

Зочин 2021-01-11 202.9.40.170

Тиймээ бид ийм л ардчилсан-капиталист нийгмийг байгуулаад 30 жил болж байна. ард түмэн өөрсдөө бас ийм ардчилалд их дуртай нь сонин. Ийм нийгэм байгуулагчдаа их хайрлаж тахин шүтнэ. Илжиг модон хударгандаа дуртай гэж зүйр үг байдаг даа. Одоо яая гэхэв

Avatar

Зочин 2021-01-11 146.115.161.230

Ug n 90ond turiig erguulsen zaluus arai uur yum bodoj baisan daa. Suuldee ch gants HU namiin orond heden zereg HU namtai bolood ulam dordoh shiv.

Avatar

Зочин 2021-01-11 202.55.188.102

Hort havdar emchleed 3-han saya nehej baigaa bol harin ch hyamd baina. Hugjiltei orond bol heden zuun myangan $ tulnu duu. Buh yumiig turuur daalgah unegui hurteh gesen muuhai parazit zangaa mongolchuud tavihguimaa

Avatar

s 2021-01-11 202.9.46.183

tend chini heden zuun myangan$ oloh ajliin bair baidag yum.

Avatar

Ха ха 2021-01-11 202.21.108.50

Хөгжилтэй оронд бол тэр мөнгө эмчийн халаасанд орохгүй л дээ. Эсч цалингаа л авна. Манайхан хэдэн төгрөгийн, чиний хэлээд байгаа хөгжилтэй орон хэдэн төгрөгийн цалинтай? Ийм зүйл ялгаж харж чадахгүй чи ч ёстой харалган н**ш байна даа.

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.113

чинбүрэн ацаа юугаа хийж бна

Avatar

Зочин 2021-01-11 103.26.193.1

Хулуух мөнгө бодоод л эмэгтэй гишүүдтэй тамхи татаж архи ууж хурьцаж байгаа бизээ

Avatar

зочин 2021-01-11 66.181.161.8

Чинбүрэн, залгамжлагч Эрдэнэхүүгийн паян дэлгэгдэх болоогүй байх шиг. Өөрөө болон дүүгийнхээ компнид нэгэн ААН -аас авсан авлга нь шалгагдаад чиимээгүй болсон.

Avatar

Зочин 2021-01-11 202.131.245.243

Ардчиллын ачаар Монголд мөнгөгүй хүн амьд явах эрхгүй болсон нь маргашгүй үнэн.

Avatar

Зочин 2021-01-11 202.9.46.27

ХСҮТ-н тэр нэг балиар гахай шиг нөхөр ямар хариуцлага хүлээхийг нь харж л байя даа. даам гарсан гарууд хаа сайгүй байна шүү6

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.38

дүүргийн эмнэлэг үнэн өрөвдмөөр бнаа! эмч сувилагч нар нь чадвартай сэтгэлтэй байлаа ч нарийн шинжилгээниы техник хэрэгсэл бхгүй, орчин нэг л бүүдгэр.

Avatar

Зочин 2021-01-11 192.82.69.193

Дүүргийн эмнэлэгийг 1998 онд хувьчилсан шүү дээ. Хувийн эмнэлэг. Хүмүүс улсынх гээд мэдэхгүй байх шиг.

Avatar

Зочин 2021-01-11 192.82.73.190

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хувийнх болсон. Бусад нь улсынх. Улс эмнэлгүүдээ буцааж авах цаг нь болсон

Avatar

ЭМЧ НЭРТЭЙ АЛУУРЧДАД 2021-01-11 103.26.194.149

ХАМГИЙН МУУХАЙ ЗЭВҮҮН 2 ТӨРЛИЙН МАФИ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭЭД 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН МАФИ
ШҮҮХ ПРОКУРОРЫН МАФИ
БҮГДЭЭРЭЭ МЭДДЭГ ТЭР Ч БҮҮ ХЭЛ АТГ-ЫНХАН НЬ Ч АВИЛГА, ӨРГӨЛ БАРЬЦ, ГАР ХҮНДРҮҮЛТ ХИЙСЭН БАЙГАА ӨРТСӨН БАЙГАА. ХАРАМСАЛТАЙ НЬ БҮГДЭЭРЭЭ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ, БҮР ИЙМ БАЙХ ЁСТОЙ МЭТ ОЙЛГОЖ ЯВДАГ. ЭНЭ ЖИРИЙН МАЛЧИН ХАРИН АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ НИЙГЭМД ГАРГАЖ ТАВЬЛАА…

Avatar

Даяар монгол залуус 2021-01-11 66.181.161.113

наад эмчийг чин 70 давхарт аваачаад цус нөжтөйт холиод өгии өөрийнхөн цусыг өөрт н уулганаа муу баасыг

Avatar

Хотын уугуул 2021-01-11 202.179.27.189

Чи солиорч суухаар өмхий биеэ эмчлүүлэх мөнгөө эртхэн цуглуулж байсан нь өлзийтэй шүү.

Avatar

зОЧИН 2021-01-11 64.119.24.39

ХАВДАР СУДЛАЛЫН ЭМНЭЛЭГИЙН ХОРТ ХАВДРЫН АВАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.АТГ-ЫНХАН АНХААРАЛДАА АВААЧ

Avatar

МӨНГӨ 2021-01-11 202.126.89.158

Дэлхийд мөнгөгүй хүнд амьд явах эох байдаг юм уу

Avatar

иргэн 2021-01-11 202.9.47.30

Ер нь бол Эрүүл мэндийн даатгалаас төлдөг мөнгө эмчилгээний зардлыг бүрэн хааж чаддаггүй учир зөрүүг хувь хүн өөрөө төлдөг. Ийм асуудал гарсныг сэтгүүлчид хэтэрхий нэг талыг барьж шуугиад байгаа юм биш байгаа!? Монголчууд эрүүл мэнддээ мөнгө зарах ёстой гэдгийг огт ойлгодоггүй, төр хариуцах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салаагүй л байгаа шүү. Машиндаа сэлбэг авч тавихдаа гар татдаггүй мөнгөө эмнэлэгт төлөхөөс бол татганадаг л улс шүү дээ

Avatar

Зочин 2021-01-11 66.181.179.144

Хайртай дотэо хүнийг нь аюулт өвчнөөс салгаж, амь насыг нь аварсаны төлөө эмч нартаа баярлаж, олон мчнган хүний төлөа улам сайн ажиллаасай гэж буян бодож ар гэрээс нь эмч сувилагчид мөнгө өгдөг ёстой л бичигдээгүй хууль бий, олон хүн мэлэж байгаа, олон хүн тэгдэг. Мөнгө өгөхгүй бол эмчилгээ үйлчилгээ үзүүлдэггүй гэж ярьж бичиж болохгүйээ, эмч нараа бүр ингэж харлуулж болохгүй.

Avatar

ЭРГҮҮ МАЛД 2021-01-11 103.26.194.149

я***н МИНЬ ЭНД 20МИН ДОТОР МӨНГӨ АВЧИР ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ ГЭЖ ХЭЛСЭН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЭМЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ЯРИГДАЖ БАЙНА…

Avatar

Зочин 2021-01-11 202.9.40.156

Мөн ч тэнэг байна даа. Наад хүмүүс чинь тангараг өргөсөн хүий амь насыг аврах ёстой хүмүүс болохоос биш мөнгө аваад хүний амь ярих хүмүүс биш

Avatar

Зочин 2021-01-11 202.126.90.142

Эм ч нар хахуул авч эхэлсэн нь өнөөх сайхан ардчиллын буянаар эхэлсэн гэвч хэдэн цөөн эмч байна хувин эмнэлэг лаборатори эмийн сантай өвчтөнийг тэр лүүгээ явуулна ажлаа хийхээр мөнгө нэхнэ бүх эмч тийм биш шүү цагаан гартай буянзтай эмч олон эд нартаа ажлын амжилт хүсьё

Avatar

Ахмад 2021-01-11 139.5.217.195

Зэрлэг капитализмын жам задгай ардчлалд орсон л бол манайх шиг оронд ийм л байна. Тэгээд монголчууд хувиа бодож бие биесийнхээ урьдуур орж хүслээ биелүүлэх гэж эхлээд хүн гуйгаагүй байхад өөрсдөө мөнгө элдэв зүйл өгч байгаад сургасан тодийгүй жишиг тогтолцоог бий болгосон. Өөрсдийн тарьсан ургацаа өөрсдөө хураахаас яахав дээ. Хараислтай л юм.

Avatar

Зочин 2021-01-11 202.21.100.210

1990 онд ийм байдалд орох нь тодорхой байсан шүү дээ. Багш эмчийн цалин нэмэж амжиргааг нь тасалдуудахгүй арга хэмжээ аваагүйгээс хүүхдийн сургалт байхгүй, эмнэлэгийн үйлчилгээ байхгүй байдалд ороод удаж байна шүү дээ. Тэгээд олон түмэн бид өөрсдөө хүнд байдлаа давах аргаа олоод л зохицуулаад л яваад байгаа шүү дээ. Тэр 3 сая төгрөг нэхсэн нэхүүлсэн хоёр хоёулаа хохирсон байгаа даа. Хагалгаа хийлгэх өвчтөн маань гайгүй байгаа. Иймэрхүү асуудлаас өвчтөн хохирох гээд байдаг шүү дээ.

Avatar

зочин 2021-01-11 150.129.142.186

Эрүүл мэндийн сайд болоход хэдэн төгрөг төлдөг вэ. Эндээс л авилга эхэлж байгаа юм ш дээ

Avatar

Зочин 2021-01-11 192.82.69.193

Зах зээлийн нийгмийн ийм сонголтыг хүмүүс өөрсдөө одоогоос 30 жилийн өмнө хийсэн шүү дээ. Тиймээс гуншигнаад байх хэрэггүй. Магадгүй хүмүүсийн эрх чөлөө дэндүү хэтэрсэн байх..

Avatar

Зочин 2021-01-11 46.125.249.84

Гарчиг чинь арай бишээ. Эмнэлгийн тусламж авах эрхгүй гэх нь зөв байх. Ер нь бол ажил хийж НДШээ төлж амьдарч сурах хэрэгтэй шд. Үнэгүй юм гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө шд

Avatar

fg 2021-01-11 64.119.17.83

uherei pisda mine

Avatar

Мөнгө авдаг нь үнэн 2021-01-11 66.181.161.90

Эмч нарынхаа цалинг ологтой нэм .

Avatar

Түвшин 2021-01-11 64.119.23.35

Харин ч бүрэн эрхтэй сайхан амьдарч байгаа биш үү, ажил хийхгүй тэтгэмж аваад л, халамжлуулаад л…
ЭМ-н салбарт олон асуудал бий ч шийдэгдэх нь удаан, харин тусламж үйлчилгээний шатанд коррупци харьцангуй бага шүү төв захиргааны шатнаас…Аль ч улсад төстэй дүр зураг байна…
Тэгээд ч энэ төрийн үйлчилгээний алба улсын ЭЗ-н чадавхиас бүрэн шалтгаална…

Avatar

Зочин 2021-01-11 103.26.193.67

ЭМЯнд эмнэлэгүүдэд санхүүгийн бас далд шалгалт хийвэлч мөн ч их луйвар хулгай залилан илэрнэ дээ

Avatar

иргэн 2021-01-11 202.179.26.88

угаасаа л Монгол улс наанаа Ардчилсан засаглалттай Улс гэдэг боловч үнэн хэрэгтээ Ардчилал гэдгээр халхавчилж Төр засгийн Эрх мэдэлтнүүд нь Банк Шүүх Цагдаа Хуулийн байгуулагатайгаа нийлж Хууль завхаруулж том том Гэмт хэрэг үйлдсэн Гэмт хэргийн Нийгэмийг л бий болголоо шүү дээ энэ 30н жилд

Avatar

мгл 2021-01-11 66.181.178.94

хуйтэн сэтгэлтэй,авилгач эмч нараас болж амь нас хохирох,насан туршиин эмгэгтэй болбол цусан ошоог ар гэриинхэн нь авч байвал тэнцээ болно!гэж зовшоормоорч юм шиг!ямарч байсан иргэд хохироод улдэж байж таарахгуй!!

Avatar

йыуа 2021-01-11 103.11.195.34

Хариуцлага тооцдоггүй ш дээ тэгээд даварч ядарсан хүмүүсийг басамжилж байгаан Хуулийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй Ийм хууль бус явдлыг яаралтай таслан зогсоомоор байна Сайд нь гээд хүн нүдэн балай чих бөглөөтэй Өмнөх Сараа гэд авгай энэ эмчид сануулсан болоод толгойг нь илээд өнгрөөсөн байна да

Avatar

Зочин 2021-01-11 139.5.216.52

Үнэн юм байна .

Avatar

Зочин 2021-01-11 43.242.243.87

Энэ үнэн шүү арай дэндүү байгаа !!!! Ийи болохоор гадаадад явж эмчлүүлэх нь хамаагүй дээр юм билээ тэгээд авилга аваад бас хариуцлаггүй г нь яанаа мөнгө авсан бол тэгээд л дууслаа гэсэн үг!!

Avatar

Шийд 2021-01-11 64.119.23.185

Нөгөө АТГ ажлаа хийж байгаа юм уу.. бас ЭМЯ нь ямар шийдвэр гаргахыг нь харая

Avatar

Зочин 2021-01-11 103.212.116.21

Нөгөө авилгатай тэмцэх газар энэ асуудалд хэрэг нээдэггүй юм болов уу.

Avatar

Зочин 2021-01-11 139.5.216.10

ФЭЙСБҮҮКИЙН ОРКУУДЫН ШҮТЭЭН ЧИНБҮРЭН ЧИНЬ ТОЛГОЙЛОГЧ НЬ ЮМ БИЛЭЭ Ш ДЭЭ.

Avatar

zochin 2021-01-11 202.179.26.219

Chaa saigui deeguur dooguur dandaa avilgal baidag!!!,

Avatar

Иргэн 2021-01-11 66.181.182.66

Эмч нарын мөнгө хөөсөн үйлдэл нь корона тархах шалтгаан болж байгаа шүү. Тэлээ хурга шиг байдлыг цэгцлэх хэрэгтэй.

Avatar

зочин 2021-01-11 64.119.23.36

Undsen huuli zerchigdej baina

Avatar

зочин 2021-01-11 64.119.23.36

Mongol hun amid yavah erhtei gesen undsen huuliin zaalt zerchigdej baina

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-01-11 202.9.46.218

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД НЭГ ШИРХЭГ ЖОРЛОНГИЙН ЦААСНЫ МӨНГӨ ТӨЛДӨГ ТИЙМЭЭС ЦАЛИН БАГАТАЙ ЭМЧ НАР ЦӨӨН ХЭДЭН ЦААС АВАХЫГ ХУУЛЬ БУРУУ ХАРААД ӨНГӨӨРЖ БАЙСААН ӨНӨӨДӨР ЦАГ ӨӨР БОЛЖ ДААТГАЛ Ч ХӨГЖИЖИ БАЙНА ТИЙМЭЭС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛДАА ХҮН ЭМЧЛЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨЛБӨР НООГДУУЛЖ АВААД ЭМЧ НАРАА ӨНДӨР ЦАЛИНТАЙ БОЛГОЛДОО ЕР НЬ ХАГАЛГААНЫ ТӨЛБӨРИЙН МӨНГӨ ЧИНЬ ЭМНЭЛГЭЭСЭЭ БИШ ДААТГАЛААС ШУУД ЭМЧИД ОЧИХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ ЭНИЙГЭЭ ШИЙДЭХ ЦАГ БОЛСОН МОТИВАЦ БАЙХГҮЙ БОЛ ЭМЧ ӨДӨРТ 12 ЦАГ ХАГАЛГАА ХИИХҮҮ

Avatar

оюутан 2021-01-11 66.181.161.45

Цалин нэмлээ гээд асуудал шийдэгдээгүйг Шүүгч нарын жишээнээс харж болно

Avatar

Зочин 2021-01-11 202.179.27.189

Чи анагаахад сураад сайн эмч болоорой.

Avatar

Зочин 2021-01-11 103.26.193.67

Ийм л Нүгэлтнүүд болоод удаж байгаа монгол Хүнийг мөнгө зоосны нүхээр хардаг муу ёрын хүмүүс болоод удаж байгаа

Avatar

Магнай 2021-01-11 66.181.161.4

Анх удаа энэ талаар зориглож дуугарсан бна.eрөхийлэгч eрөнхий сайд.салбарын сайд нь хүртэл мэдсээр байж энэ талаар ганц ч үг ганхийдэггүй

Avatar

Зочин 2021-01-11 192.82.76.67

Нүцгэн ирээд нүцгэн буцна. 88887777риаөөж

Avatar

999999999 2021-01-11 202.131.230.162

Хавдрын эмч нар бүгд авлигачид өөрсдийгөө нэг их мундаг гээд ойлгуулчихсан худал үнэн хэлээд цол хэргэм авчихсан халаасаа түнтиилгэхээ л боддог ядарсан ард түмэн аварлаа гээд л байдгаа барьдаг үр дүн нь хумхийн тоос шиг төд удалгүй хамаг юмаа бараад өрөнд ороод л хөөрхий бурхан болдог шүү дээ. Үр хүүхэд н үлдэгсэд нь өр авлагыг нь дарах гэж насаараа зүтгэнэ. Монголын амьдралын өнгө энэ. Насаараа ЭМД төлнө, энэ эцэстээ юу ч болохгүй. Янана даа

Avatar

Зочин 2021-01-11 202.9.40.156

Би мэднэ., туулсан. Яг үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж