Б.Чинзориг, Х.Энх-Амар нар эхний хожлоо авлаа | News.MN

Б.Чинзориг, Х.Энх-Амар нар эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг, Х.Энх-Амар нар эхний хожлоо авлаа

“Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн БНХАУ-ын Чянь Ань хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай эрэгтэй боксчид тулаанаа эхлүүллээ. Энэ өдөр эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар Тайваний боксчин Чун Хейн Жанг, 64 кг-д Б.Чинзориг Тонга улсын тамирчин Т.Файнезиг тус тус 3:0-оор хожин хоёрдугаар тойрогт үлдлээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэй 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ Непалийн Сарасвати Ранаг 3:0-оор хожин дараагийн тойрогт БНСУ-ын О Ён Житай тулалдахаар оноолт таарсан.

Ийнхүү эхний өдрүүдэд манай гурван боксчин өрсөлдөгчөө хожин дараагийн тойрогт үлдээд байна.

"РИО-2016" зуны олимпийн XXXI наадмын Ази номхон далайн бүсийн олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10 жин, эмэгтэй 3 жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Манай тамирчдаас энэ сарын эхэнд Германы "Химийн цом"-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтсан.

Баг тамирчид:

Эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан тамирчид олимпийн эрх олгох бол эмэгтэй тамирчид финалдсан тохиолдолд Риог зорих эрхээ авна. Өөрөөр хэлбэл энэхүү тэмцээнээс нийт 36 эрх олгогдох юм.

Тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-26 103.26.194.221

Бокс бол ухаан+тэсвэр. Хүн илүү ч байсан "шатдаг". Илүүгий нь хог болгоод шатаагаад, оноо тоолгүй эхний үеүүдээ хаячих. Сумаа дуусахаар нь *****. Гэхдээ Хожих боломжоо тооцохгүй бол техник, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй, чамтай өгөө аваатай үзчих аавын хүүхдүүд гэдгийг тоо,

Зочин 2016-03-26 103.26.194.221

Бокс бол ухаан+тэсвэр. Хүн илүү ч байсан "шатдаг". Илүүгий нь хог болгоод шатаагаад, оноо тоолгүй эхний үеүүдээ хаячих. Сумаа дуусахаар нь *****. Гэхдээ Хожих боломжоо тооцохгүй бол техник, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй, чамтай өгөө аваатай үзчих аавын хүүхдүүд гэдгийг тоо,

Зочин 2016-03-26 103.26.194.221

Боксынхон маань ахмад үеийнхээ тухайн улсын болж байгаа тэмцээнд шүүгч, дэмжигчидтэй нь хусаад гараад ирдэг омог бардам түүхийг давтаад өгөөч. 2012 охы олимпод Украйнчууд бүх тамирчдаа марафонд явуулж тэсвэр, тэвчээрийн бэлтгэл хангуулсан гэдэг. Үүний үр дүн мөнгийн төлөөх Мөнх эрдэнийн хожигдол. Сайн дураараа ч болов марафонд гүйж өөрийгөө шалга. Шүүгчид хийлгэчихлээ гэсэн өөрийгөө хаацайлах новшийн тайлбарын ард хэдэн жил нуугдахав? Хийдэгийг нь мэдсээр байж яаж хийлгэхгүй байх омог бардам нөхцөлөө тулгаж чадахгүй байгаа бидний арчаагүйнх шүү

erdene 2016-03-26 103.26.194.87

Iluu daichin khudulmurch tamirchid l amjiltand khurne!!! khicheegeerei!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж