Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ | News.MN

Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ

Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ

Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчдийн хэрэглэж байсан “Parler” нийгмийн сүлжээ хаагджээ. Учир нь тус сүлжээний өгөгдөл мэдээллүүдийг “Amazon” компани хадгалахаас татгалзсаны дараа уг сүлжээ долоо хоногийн хугацаатай хаагдсан байна. Энэ хугацаанд тус компани өөр үүлэн багтаамжийн сан олж чадахгүй бол сайт болон аппликейшн нь бүрмөсөн нэвтрэх боломжгүй болох юм.

“Parler” сүлжээнд иргэдийг хүчирхийлэлд турхирсан 98 бичвэр нийтлэгджээ. Үүнээс өмнө “Parler”-ыг дээрх шалтгаанаар “Google” компани “Play Store”-оосоо устгасан юм. Харин дараа нь “Apple” компани анхааруулга өгснөөс 24 цагийн дараа шаардлагыг биелүүлээгүй тул мөн л “Parler”-ыг “Appstore”-оосоо устгажээ.

“Parler” сүлжээ нь 2018 онд үүссэн ч өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүмүүс илүүтэй мэддэг болсон билээ. Уг сүлжээг Трампыг дэмжигчид идэвхтэй хэрэглэж, сонгуулийн луйврын талаар хэлэлцэж ирсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены ялалтыг баталгаажуулах Конгрессын хурлын үеэр Трампыг дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүсгэж, Конгрессын ордон руу дайран орсон юм. Энэ үйл явдлын дараа “Facebook” компани Трампын хаягийг 14 хоногийн хугацаатай түдгэлзүүлээд байгаа бол “Twitter” компани түүний 88 сая дагагчтай албан ёсны хаягийг бүрмөсөн хаасан билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-11 146.115.161.230

Uulen bagtaamjiin San. Unnn tasarhai haha.Borolzgono uungaa elbegee orchuulsiin bish beez haha.

Avatar

Зочин 2021-01-11 59.153.114.42

Хятадад цөмийн цохилт өгөөсэй. Үхэх ёстой хүүрнүүд үхэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж