&#34Монгол туургатан мисс&#34-ийн шилдгүүд маргааш тодорно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Монгол туургатан мисс&#34-ийн шилдгүүд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

&#34Монгол туургатан мисс&#34-ийн шилдгүүд маргааш тодорно

“Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээн маргааш 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болно.

"Дэлхийн монголчуудын глобал" сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016" наадам энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байна. Наадмын эхний өдрүүдэд "фото мисс", "мисс авьяас", "мисс модель" номинаци амжилттай болсон. Тэгвэл маргааш буюу энэ сарын 27-ны өдөр финалын шалгаруулалт болох гэж байна.

Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд "Мисс гүүдвил" номинацийн хүрээнд "Сүүн дусал" хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ. Оролцогч гоо бүсгүйчүүд үндэсний компаниудаар зочлон 10 сая төгрөгийн хандив цуглуулан II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад хандивласан байна. Тэд "Говь", "Наран косметик", "Тагтаа", "Intercharm", "Best shoes" хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ.

Ч.БОЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-26 103.57.93.168

Ард нь байгаа эмбилем нь,хаашаа янзын муухай эмбилем юм бэ? Манайд сайн зураачид,дизайнерүүд бишгүй л бий шүү дээ.Ичмээр юм.

Болдоо 2016-03-26 141.0.14.219

Гоё зурагнууд тавилдаа

Зочин 2016-03-26 103.57.92.143

шударга шалгаруулаарай даа. Гол нь монгол туургатануудыг түүх соёлоо хадгалах, бие биенээ мэддэг байхад зориулагдаж байгаа гэж бодож байгаа шүү.

naimaa 2016-03-26 202.55.191.76

Naimaa tolgoigoo ajiluuj mongo ochgoo

zochin 2016-03-26 50.152.48.121

Mongoloor l lav oilgohgui iym baina..