Твиттер Хятадын ЭСЯ-ны Уйгуртай холбоотой жиргээг устгажээ

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Твиттер Хятадын ЭСЯ-ны Уйгуртай холбоотой жиргээг устгажээ

Твиттер Хятадын ЭСЯ-ны Уйгуртай холбоотой жиргээг устгажээ

БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам албан ёсны твиттер хуудас дээрээ Бээжингийн Шинжаанд баримталж буй бодлогын ачаар уйгур эмэгтэйчүүдийн бодол санаа “чөлөөлөгдсөн” хэмээн жиргэснийг Твиттер даруй устгажээ.

Тус жиргээ нь Бээжингийн төрийн мэдээллийн агентлаг “Хятадын эрх баригчдын Шинжаан дахь үйл ажиллагаа, бодлогын ачаар уйгур эмэгтэйчүүд шашны хэт нөлөөнд автаж, хүүхэд төрүүлдэг машин байхаа больсон” хэмээн мэдээлсэн нийтлэлтэй холбоотой хэмээн Твиттер үзжээ.

Харин ажиглагчдын зүгээс Бээжин уйгурчуудын хүн амын өсөлтийг хязгаарлахын тулд эмэгтэйчүүдийг нь хүчээр үргүй болгох, жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл хийх зэрэг арга хэрэглэсэн хэмээн үзэж байгаа юм.

Гэвч дээрх тайлбарыг Хятадын талаас үл хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ЭСЯ-ны жиргээнд “Уйгур эмэгтэйчүүд Бээжингийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, улмаар илүү бие даасан, идэвхтэй, сайхан амьдралтай болсон” хэмээн бичсэн байжээ.

Твиттерийн зүгээс дээрх жиргээг Твиттерийн дүрмийг зөрчсөн жиргээ хэмээн үзэж, устгасан байна. Барууны хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн жил Бээжингийн эрх баригчид уйгурын жирэмсэн эмэгтэйчүүдийг үр хөндөлт хийлгэхгүй бол засан хүмүүжүүлэх байранд хорихоор сүрдүүлж байсан аж. Мөн нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар хязгаарлалтаас олон хүүхэдтэй болон хязгаарлалтыг үл тоодог эмэгтэйчүүдэд албан шахалтаар умайд ерөндөг суулгах, үргүй болгох мэс ажилбар хийх зэрэг арга хэмжээ авсан байна.

Одоогийн дүрмийн дагуу Хятадын ихэнх нутагт нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байх, зарим газарт гурван хүүхэд төрүүлж болох хязгаар бий юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж