Их Британиас гаралтай covid-19-ийн шинэ хувилбар ОХУ-д анх удаа бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Энгийн covid-19-өөс 70 хувь хурдан халдварлах чадвартай шинэ вирусийн халдвар Их Британиас ОХУ руу буцаж ирсэн хүмүүст тандалтын журмаар хийсэн шинжилгээний үеэр нэг хүнээс илэрсэн байна.
Энэхүү тохиолдол нь өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдсэн ч тус улсын эрх баригчид өчигдөр (2021.01.10) анх олон нийтэд мэдээлсэн нь энэ аж. Харин одоо тухайн хүний биеийн байдал сайн, эдгэрсэн байгаа гэнэ. Тус улсад арваннэгдүгээр сарын сүүлчээс арванхоёрдугаар сарын 22-ны хооронд Их Британиас 7000 орчим хүн иржээ. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад 32 хүнээс covid-19 илэрсний дотор нэг хүнээс мутацид орсон хувилбар илэрсэн байна.
Их Британид ийм халдварлах чадвар өндөртэй вирус тархсантай холбоотой дэлхийн 50 гаруй улс тус улсын иргэдийг хүлээн авахаас татгалзаж, хилээ хаагаад байгаа юм. ОХУ-д одоогийн байдлаар 3,4 сая хүн халдвар авч, 61 мянга гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ