Шекспирийн гавлын яс алга болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шекспирийн гавлын яс алга болжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

Шекспирийн гавлын яс алга болжээ

 

Английн сэргэн мандалтын үеийн жүжгийн зохиолч Уильям Шекспирийн булшыг тусгай төхөөрөмжөөр скайнердсан археологчид гавлын яс нь алга болсныг тогтоожээ. Шинжилгээг Стэффордширийн их сургуулийн археологич Кевин Коллс Стрэтфорд дахь Эвоны эцэг, хүү, ариун сүнсний сүмд үүрд нойрссон зохиолчийн булшинд хийжээ.

 

Археологичдын хэлж буйгаар булшнаас гавлын яс хулгайлсан хэрэг Англид бүр 18-р зуунд гарч байсан ч тайлагдашгүй оньсого хэвээр үлдсэн юм.

 

Сүмийн тэмдэглэлд бичсэнээр Шекспирийг  Лондоны хойд хэсэгт орших төрөлх хотынх нь сүмд нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа 1616 оны дөрөвдүгээр сарын 25-нд оршуулсан гэжээ. 52 настайдаа нас барсан зохиолчийг түүний эхнэр, охин, хүргэн нар нь оршуулсан байна.

 

Скайнерын төхөөрөмжид ямар ч хадаас, метал илрээгүй учраас археологичид түүнийг авсанд биш, даавуунд ороосон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

 

Археологичийн энэхүү хачирхалтай мэдэгдэл эрдэмтэн, судлаачдыг талцуулсан маргаан дэгдээгээд байна.

 

Судлаачдын зарим нь 18-р зууны үед булш ухах тохиолдол орчин үеийнх шиг түгээмэл байгаагүй гэж маргаж байгаа юм.

 

Н.ЭНХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-26 103.26.194.24

нохойн ***** шиг найруулгатай юм бэ. юу ч ойсонгүй эмээ

хэхэ 2016-03-26 202.5.195.125

дагаад чи явах нь уу хамт улсын мөнгө цусламаар байгаа биз гэхдээ чамд хоншоор дутна за орос харх минь

батт 2016-03-26 202.21.106.145

хаачваа. оюунгэрэл англи явна байгаа.