Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан “Монгол туургатан” шатрын тэмцээн энэ сарын 14-20-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Монгол туургатан” шатрын анхдугаар тэмцээнд ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг улсаас тус бүр нэг тамирчин, харин манай улсаас төрөл бүрт дөрвөн тамирчин оролцож оюун ухаанаа уралдуулсан.
Тэмцээний эрэгтэй төрөлд Монгол улсын шатарчин Их мастер Ц.Батчулуун түрүүлсэн бол Буриадын Жамсаран Аюрович Цыдыпов, С.Ган-Од нар удаалав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Буриад улсын Их Мастер Баяра Гавона нар түрүүлж, Буриадын Инна Саяновна Ивахинов, Монголын Ү.Үүрийнтуяа нар удаалав.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулъя:
Эрэгтэйчүүдийн төрөлд
1 байр: Ц.Батчулуун /Монгол/
2 байр: Жамсаран Аюрович Цыдыпов (Бүгд Найрамдах Буриад улс)
3 байр: С. Ган-Од
4 байр: Б. Гүндаваа
5 байр: Б. Хатанбаатар
6 байр: Долаан Васильевич Салчак
7 байр: Гантогооо (Өвөр Монголын Өөртөө засах орон )
8 байр: Ө. Бат -Очир
ЭХ СУРВАЛЖ: http://wmga.mn