Тоон гарын үсгээр цахим гэрээ хэлцэл, худалдаа хийх боломж бүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Тоон гарын үсгээр цахим гэрээ хэлцэл, худалдаа хийх боломж бүрдэнэ

Тоон гарын үсгээр цахим гэрээ хэлцэл, худалдаа хийх боломж бүрдэнэ

Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт цахимаар гэрээ хэлцэл хийж, түүнийгээ баталгаажуулах хууль эрхзүйн орчин байхгүй. Арилжааны банкууд “Хэрэв цахим гэрээ, хэлцлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болговол зээл олголт нэмэгдэнэ” хэмээн үзэж буйг Монголын Банкны холбооноос мэдэгдсэн билээ.

Засгийн газар дээрх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өөрчлөхөө илэрхийлээд буй юм. Тодруулбал, ХЗДХЯ-наас цахим харилцааг албан ёсны болгохтой холбоотой хуулиудыг боловсруулж дууссан талаар мэдэгдсэн. Цахим шилжилттэй холбоотой дөрвөн том хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энд Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний аюулгүй байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль орж буй юм.

2021 онд Засгийн газар цахим шилжилтийн болон энэ талын хууль эрхзүй, дэд бүтэц бий болгохоор төлөвлөсөн.

Тоон гарын үсгийг нэвтрүүлснээр зөвхөн банк, санхүүгийн салбарт гэрээ хэлцэл хийхээр хязгаарлагдахгүй бөгөөд төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлж буй И-Монгол цахим сүлжээ бүрэн хүчин чадлаар ажиллах боломж бүрдэх юм. Мөн иргэд хоорондоо иргэний эрхзүйн арилжааг цахимаар, тоон гарын үсгээр хийх боломжтой болно. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгосноор цахим гэрээ хэлцэл, худалдаа наймаа хийх боломж бүрдэх билээ.

Төрийн үйлчилгээг цахимжуулах явцад өнөөдөр тоон буюу цахим гарын үсгийг ИНЕГ зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээд байгаа юм.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж