Т.Мөнхсайхан: Хөл хорио тогтоох эсэхийг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийднэ | News.MN

Т.Мөнхсайхан: Хөл хорио тогтоох эсэхийг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийднэ

Т.Мөнхсайхан: Хөл хорио тогтоох эсэхийг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийднэ

Т.Мөнхсайхан: Хөл хорио тогтоох эсэхийг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийднэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дотооддоо Covid-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хэрхэн хяналтдаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж байх болон ард иргэдээ вакцинжуулах талаар өчигдөр (2021.01.10) мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя.
Монгол Улс дотооддоо Covid-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд нэг сая 200 мянга гаруй хүнд шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Энэ хугацаанд халдвар голомтлон гарсан зургаан аймгийг ЭМЯ бодлого, мэргэжил, арга зүй, эмнэлгийн тусламжаар ханган, 10 баг томилон ажиллууллаа. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангасан байна. Үүний үр дүнд халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Тухайлбал, Орхон 34 хоног, Архангай 40 хоног, Говьсүмбэр 40 хоног, Дархан-Уул аймаг 34 хоног, Сэлэнгэ болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна. Цаашид халдвар гарахгүй 10 хоновол бүх аймаг халдваргүй эрүүл бүс болно.
“УЛААНБААТАР ХОТОД ГАРСАН 4 ТОМ ГОЛОМТЫГ ХЯНАЛТДАА АВЛАА”

Улаанбаатар хотод нийт 603 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн том голомт гарсныг хяналтдаа авсан учраас өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм суларч байна.

Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд халдвар гарч, өргөн хүрээг хамарсан. Тус голомт нь Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдлын 54 хувь буюу 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хөл хорионы үед тус голомтыг хяналтад авах ажлууд хийгдсэнээр тохиолдлын тоо эрс цөөрсөн. Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 5-нд "Ачтан" эмнэлэгтэй холбоотой голомт гарсан. Тандалтаар тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрээнд халдвар авах нь тодорхой болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар авсан тохиолдол гараагүй. Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдлээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан батлагдсан тохиолдол илэрлээ. Гэхдээ эдгээр зургаан тохиолдол халдварын хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, эхний шинжилгээгээ өмнө нь өгсөн байсан. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрч байгаа тохиолдлууд нь хяналтад тусгаарлах байранд байгаа тохиолдлууд юм. Тус голомтоос өдөрт илрэх тохиолдлын тоо 10-аас доош байна. Гуравдугаарт, "Тэнүүн-Огоо" автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол 5-аас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, "Мөнххада" ХХК-тай холбоотой голомт. Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан.

Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-наас энэ оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал тогтоосон. Өнгөрсөн хугацаанд бид зорилтот бүлэг, голомт гарсан дүүрэг, хороо, эрсдэлтэй бүлгүүдийг шинжилгээнд хамруулан тогтмол тандалт хийж ажиллалаа. Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.

ЦААШИД БИД 5 ҮЗҮҮЛЭЛТ ДЭЭР ТУЛГУУРЛАН ЭРСДЭЛЭЭ ҮНЭЛНЭ

Цаашид бид Covid-19-тэй  амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэж харж байгаа. Тиймээс ард иргэд цаашид хөл хорионы дэглэм, авч хэрэгжүүлэх арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстой вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд дараах таван үзүүлэлтийг харгалзан үзнэ.

НЭГ. Өдөрт илэрч буй тохиолдлын тоо. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой өдөрт илрэх тохиолдлын тоо 50 хүрч байсан бол өнөөдөр шинэ илрэх тохиолдлын тоо 20 болж буурсан.

ХОЁР. Шинээр бүртгэгдсэн голомтын тоо. Өдөрт бүртгэгдэж буй шинэ голомтын тоо цаашид авч хэрэгжүүлэх ажилд чухал нөлөөтэй.

ГУРАВХалдварын түвшин буюу дайралтын хүч (AR). Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдварын тохиолдол гарч байхад халдварлуулах магадлал 14 хувь хүрч байсан. Энэ үзүүлэлт өнөөдөр 1.1 хувь болтлоо буурсан.

ДӨРӨВ. 10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо.

ТАВ. Лабораторийн шинжилгээний эерэг хувь. Өнөөдрийн хувьд манай улс 0.042 байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдгээр үзүүлэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийн, салбар дундын зөвлөгөөнөөр цаашид авах арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж авч хэрэгжүүлж ирсэн.

МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛД PFIZER, ASTRAZENECA, MODERNA-ГИЙН ВАКЦИНЫГ БҮРТГЭЛЭЭ

Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.

Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд Covid-19-ийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу  Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Одоо вакцин орж ирэх нөхцөл бүрдлээ гэсэн үг.

Мөн тэрбээр “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар, хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uzeerei 2021-01-11 202.179.25.141

Baktsiniig mash sain sudlaarai. Ene ovchiid yagaad gargav. Yah gej zaaval vaktsiinjuulah geed baigaa yum ene talaar DEMB s oor medeelliig uzeerei. Hun torolhtoniig tsooloh ustgah gej mongonii ezed buteesen b.a….

Avatar

Зочин 2021-01-11 59.153.87.40

Энэ ондоо олдох эсэх нь мэдэгдэхгүй барууны вакциныг бүртгэж долигоноод, гэтэл ямар ч сөрөг нөлөөгүй Оросын вакцинуудыг Монголд 10-аас доош долларын. үнээр өгөх боломжтой гэж байхад үл тоомсорлож дээдийгээд, гэтэл ОХУ-тай бид мөнхийн хөрш, үгүйсгэж болохгүй улсшүүдээ

Avatar

Зочин 2021-01-11 192.82.73.146

Баярлалаа.

Avatar

Зочин 2021-01-11 202.126.88.215

Халдварлалт цөөрнө гэдэг чинь арга хэмжээ зөв явагдаж байгаагийнх биз. Гэхдээ тандалт шинжилгээгээ оновчтой зөв цэгийг тогтоож олон хүнийг хамруулж байгаарай. Ялануяа эмнэлэгт ойр ойрхон тандалт хийж эмнэлгээс гарч байгаа хүнийг заавал PSR шинжилгээ хийж гаргах нь асар их эрсдэлээс хамгаалахнээ.

Avatar

Erhem saidad 2021-01-11 202.179.24.54

Ene said ajlaa og chii chadahch ugui ym bna

Avatar

зочин 2021-01-11 103.26.193.30

үнэндээ коронагийн эсрэг сайн ажиллаагүй. халдвар алдсан. Нямхүү бол сүүлдээ бүр гэдийж ажиллахаа больсон.

Avatar

зочин 2021-01-11 103.26.193.30

тахлын хувьд ард түмэн амь амиа бодох боллоо. Та харин Хавдар судлалын төвийн хахуул нэхсэн эмчээ өөрчлөх үү. Чинбүрэнгийн бүлэглэлийн хүн учраас толгойг нь илээд өнгөрөх үү. Тэр эмчийг АТГ-т өгч хөрөнгө орлогыг шалгах хэрэгтэй мэт. ямар олон хүнийг дарамталж баяжсан бол. тэнд Мафийн бүлэг байгаа учраас анхны, залуу гэж толгойг илжээ. Ажилд орох гэсэн олон залуучууд хараар ажиллаж байгааг мэдмээр юм.

Avatar

Зочин 2021-01-11 202.126.88.215

Олон эмч нарыг мэргэшүүлж бэлтгэх хэрэгтэй нь харагдаж байнаа.
Тийм ёс зүйгүй хүнтэй муудалцчихаад яаж амь насаа даатгаад мэс засалд орно гэж хэвтэх билээ. Эмчид итгэх итгэлийг нь устагачихаад, өөрсөдөө эргэж ирээгүйшдээ яасын мэдэхгүй ухааны юм яриад байгаа нөхөр хамтрагч гэдэг нь ойлгомжтой. Хүнийг үхэхээс өөр сонголтгүй байдалд түлхсэн тэр эмч хуулийн өмнө очих ёстой.

Avatar

zochin 2021-01-11 66.181.161.31

owchnii golomt humigdana gedeg chin shineer haldwar garalgui sar bolsonii daraa yrih asuudal bolohoos shinjilgee awch duusahiig helehgui bizdee ingej baigaad neg moson aldah biidee tegeed yostoi zohitsoj amidar gedgee yriad suuj baih biz

Avatar

зочин 2021-01-11 202.126.90.133

Маш сайн ажиллаж байгаа сайд, амжилт хусье

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.20

Ажилаа өг малаа

Avatar

Зочин 2021-01-11 202.55.188.41

Irgeded hoolnii mungu ugmuurgui baidagi, getel haldvariig ulam ihesgeed teleed hayasan, tegsen ch horiod barij diileheesee ungursun geed hariutslagaasaa zugatah gej l neej baihgui yu. Odoo eruusuu ami amia bodood irged uursduu l hariutslagatai baij darhlaandaa naidaad jungle-iin huuliar baigaliin shalgaraliig davah l uldlee

Avatar

Иргэн 2021-01-11 66.181.188.252

Өвчний араас нь хөөгөөд гүйцэхгүй 2 сар боллоо.
Одоо чаддаг хүнд нь ажлаа өгөө.

Avatar

Зочин 2021-01-11 203.91.115.38

одоо тэгээд эрдэл бага болчихсон уу. 2 3 4 сар тархаагүй байхад эрсдэлтэй хөл хөрчихөөдв худла сүржигнэж байсан юм байанвв одоо – гараа өргөөд ыуугаадөгсөн вяагаад иргэдээс мөнгөө харамлаад . хэрэв игэд нэхээгүй бол хориод байх байсан

Avatar

Зочин 2021-01-11 202.179.25.20

Хөл хорио гэдэг ойлголтоо тодорхой болгох хэрэгтэй юм шиг. Дэлхийн улс орнуудад өөр өөр байна. Lock down бол хэд хэдэн зэрэгтэй байна. Манайх шиг хэдэн байгууллагаас бусдыг бүгдийг зогсохыг shut down гэж байх шиг. Монгол, Хятад хоёр л энэ аргыг хэрэглэж байна уу даа

Avatar

зочин 2021-01-11 139.5.218.71

Сар шинийн баяраар хатуу хөл хорио тогтоох шаардлагатай гэж ард түмэн үзэж байна. Манайхан сар шинээр хөгшин ээж аавдаа очиж золгоно гээд бүгд гадуур хэнэггүй явна. Иймд нийтийн тээвэрийн тоог хязгаарлах, хувийн машиныг явуулахгүй байх зэрэг арга хэмжээг аваасай гэж хүсэх байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж