Ромын папын хувийн эмч Covid-19-ийн улмаас нас баржээ | News.MN

Ромын папын хувийн эмч Covid-19-ийн улмаас нас баржээ

Ромын папын хувийн эмч Covid-19-ийн улмаас нас баржээ

Ромын папын хувийн эмч Covid-19-ийн улмаас нас баржээ

Ромын пап Францисын хувийн эмч Фабрицио Соккорси "Covid-19 цар тахлын хүндрэлийн улмаас нас барлаа гэж Ватиканы “L’Osservatore Romano” сонин өнгөрсөн Бямба гаригт мэдээлжээ. Ромын Пап, Гэгээн хутагт Францис 2015 онд Соккорсиг хувийн эмчээрээ сонгосныг мэдээллийн агентлаг дурдсан байна. Тэрээр 78 настай байжээ.

Италийн экископын чуулганы “Аввенире” сонинд мэдээлснээр, Соккорси өмнө нь хорт хавдар (онкологи) өвчний улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Ромын нэгэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр хамгийн сүүлд яг хэзээ Пап лам Францистай уулзсан нь тодорхойгүй байгаа аж.

Ромын хамба лам Францис Италийн “Canale 5” сувагт өнгөрсөн Ням гаригийн орой ярилцлага өгөхдөө “Ватикан ирэх долоо хоногт Covid-19-ийн вакцинжуулалтыг эхлүүлнэ" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-11 66.181.188.241

Tb

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж