Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зээ хүү Айсултаныхаа үхлийн талаар анх удаа ам нээсэн байна. Тэрбээр энэ тухай "Штрихи к портрету" баримтат кинонд ярьжээ.
"Би зээ хүүгээ ийм эрт биднийг орхиод яваад өгсөнд маш их харамсаж явдаг. Би түүнийг болдогсон бол хааш нь ч явуулахгүй байх байсан. Гэхдээ түүнийг тогтоон барих боломжгүй байлаа. Тэр аль хэдийнэ "энэ зүйл" (хар тамхи)-ийн боол болсон байсан. Тэр биеэ татаж чадахгүйд хүрсэн. Бид түүнийг Москва, Лондонд эмчлүүлсэн. Гэвч тэр буцаад “түүний" эрхшээлд орсон" хэмээн өгүүлжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан Лондонд таалал төгссөн талаар мэдээлж байв. Айсултаны хувьд өмнө нь Их Британиас улс төрийн орогнол хүсч байсан билээ.
Эх сурвалж: RAMBLER
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ