Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна | News.MN

Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна

Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна

Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос саяхан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналуудаа олон нийтэд танилцуулж, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчдоос нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ чөлөөтэй хүргүүлж болно гэж мэдэгдсэн.

Үндэсний их баяр наадмын тухай хууль анх 2003 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдаж, үүнээс хойш нийтдээ зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч одоог хүртэл допинг, бөхчүүдийн эрэмбэ, тэгш ойн түрүү, үзүүрийн бөхчүүдэд хэрхэн цол олгох асуудал маргаантай байж ирсэн учир Монголын үндэсний бөхийн холбоо Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмын өмнө асуудлуудыг цэгцлэхээр хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргажээ.

Бөхийн холбооноос гадна үндэсний сур харвааны холбоо, Морин спорт уяачдын холбоо, Шагайн харвааны холбоо ч хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хүсэлтүүдээ нэгтгэж байна.

Одоогоор үндэсний бөхийн холбооны хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулах санал олны анхаарлыг татаж байна. Жишээлбэл,

  • 6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга олгох бөгөөд тухайн наадмын сэргээшийн шинжилгээний хариу ирсний дараа цолыг тус тус олгоно.
  • 7.2.9. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд 512 бөхийн барилдаанд үзүүр түрүүнд 2 ба түүнээс дээш шалгарсан гарьд цолтон 8 давбал улсын арслан;
  • 7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давж үзүүрлэвэл улсын арслан, 10 давж түрүүлбэл хурц чимэгтэй улсын арслан;
  • 14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч олон улсын сэргээшийн эсрэг тэмцэх байгууллагын тухайн хугацаанд мөрдөж байгаа хариуцлагыг оногдуулна.
  • 14.4 Энэ хуулийн 14.3-т заасан хариуцлагыг хүлээсэн бөх Үндэсний бөхийн барилдааны дүрэмд /Засгийн газраас 2018 оноос эхэлж баталсан/ заасан хариуцлагыг давхар хүлээнэ.

Та үндэсний бөхийн холбооны эдгээр болон бусад Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн саналуудыг энд дарж үзнэ үү.

Дээрх саналуудын 14.3 Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч, олон улсын сэргээшийн эсрэг тэмцэх байгууллагын тухайн хугацаанд мөрдөж байгаа хариуцлагыг оногдуулна хэмээжээ. Тэгвэл олон улсад сэргээш хэрэглэсэн тамирчдыг хэрхэн шийтгэдэг талаар хүргэе.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд зааснаар хэрэв тэмцээний үеэр болон тэмцээний дараа хувь тамирчны сэргээшийн шинжилгээнээс хориотой бодис илэрвэл тухайн тамирчны медаль, шагнал, оноо зэргийг хүчингүйд тооцдог байна. Үүнээс гадна эхний удаа допингийн шинжилгээнд бүдэрсэн бол тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хоёр жилээр, хоёр дахь удаагаа болон өмнө нь хуурч байсан нь тогтоогдвол бүх насаар нь тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасдаг аж.

Гэхдээ тамирчдад энэ бүгдийг эсэргүүцэж, давж заалдан, шийтгэлийг багасгах, бүрмөсөн хүчингүй болгох эрх нь нээлттэй бий.

Мөн аливаа эмийн найрлагад түгээмэл байдаг сэргээшийн төрлийн бодисыг тамирчин санамсар, болгоомжгүйгээр хэрэглэж, улмаар шинжилгээнээс нь илэрвэл эхний удаад удахгүй зохион байгуулагдах тэмцээн, өмнө нь сануулга, анхааруулга авч байсан зэргээс нь хамаарч нэг жилээр, хоёр дахь удаад хоёр жилээр, гурав дахь удаад бүх насаар нь тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах дүрэмтэй.

Допингийн шинжилгээний бүх дээжийг 10 жилийн турш хадгалж, энэ хугацааны аль ч үед дахин шинжилж, урьд өмнө тодорхойлогдоогүй бодисыг дараа нь илрүүлж , анхны сорилтой холбогдох тэдний үр дүн хүчингүй болж, тамирчинд хориг тавигдаж болно гэж WADA-ийн дүрэмд заажээ.

Тамирчны хувьд эмийн найрлагыг сайтар шалгаж, допингийн шинжилгээ өгөхөөсөө өмнө хэрэглэсэн, тогтмол хэрэглэдэг эм, тарианыхаа талаар багийнхаа эмч болон шинжилгээ авах агентад мэдэгдэх ёстой.

Дасгалжуулагч, туслах, эмч нь тамирчинд допинг хэрэглэхийг ятгасан, зоригжуулсан нь тогтоогдвол бүх насаар нь тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасна.

Дэлхийн зарим улс орнуудын хоол хүнс, мах, хүнсний нэмэлт тэжээлд WADA-аас хориглосон эмийн жагсаалтад орсон бодис агуулагддаг тул тамирчид анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв хориглосон бодис агуулсан хоол унд идэж уусан тохиолдолд тухайн тамирчныг дүрэм зөрчсөн хэмээн үзнэ. Сүүлийн жишээ гэхэд ирэх зун Токио-2020 олимпод оролцох Японы жүдогийн шигшээ баг Дохагийн дэлхийн мастерст оролцохоор ирэхдээ нутгаасаа уух ус, идэх хоолоо бэлдэж Катарт буужээ. Энэ нь олимп эхлэхээс хэдхэн сарын өмнө хариуцлага алдах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж буй үйлдэл юм.

Дээрх эрх хасах, хариуцлага тооцох заалтуудын бодитой биет жишээ өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын үеэр тохиосон. Тодруулбал, найм даван үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурийн хувьд идэж, уусан зүйлд нь санамсаргүй сэргээшийн төрлийн бодис орсон байх гэж хэлсэн бол зургаа даван шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд удаан хугацаанд өвдөгний бэртэлтэй байсан учир үүндээ эмчилгээ хийлгэхдээ хориотой бодис бие рүүгээ оруулсан байх гэж мэдэгдсэн.

Үүнээс дүгнэвэл Н.Батсуурь аваргын хувьд идэж, уух зүйлийнхээ хариуцлагыг өөрөө үүрэх ёстой бол Р.Пүрэвдагва арслангийн хувьд шинжилгээ өгөхөөсөө өмнө хэрэглэдэг, хэрэглэж байсан эм, тарианыхаа жагсаалтыг гаргаж өгөх ёстой байжээ. Үндэсний бөхийн хоёр аварга, арслангаас гадна Токиогийн олимпийн найдвар гэгдэж байсан МУГТ, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулаад буй П.Орхоноос бас л хоолонд хангалттай хийгээд бүрэн идэхэд илэрдэг станозолол хэмээх бодис илэрсэн тухай түүний багш МУГД Ц.Хосбаяр ярьж байлаа.

Энэ онд зохион байгуулагдах Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар дээрх алдааг олон бөх давтахгүйн тулд хаана хаанаа нямбай, хариуцлагатай байх хэрэгтэй болжээ. Мөн Токио-2020 олимпийн наадамд оролцох Монгол Улсын шигшээ, баг тамирчид ч гэсэн идэж, уух зүйлдээ болон эм тариандаа хяналттай байх шаардлагатай байна. Үүн дээр нь Монголын допингийн эсрэг үндэсний төв ч сайтар хамтарч ажиллаж, суртал ухуулга хийх хэрэгтэй.

WADA-аас жил бүр хориотой эмийн жагсаалтаа шинэчлэн гаргадаг. Энэхүү хориотой эмийн жагсаалтыг улс орон бүрийн олимпын хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвүүд нь баг тамирчдадаа сурталчлан танилцуулах үүрэгтэй.

Монголын допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлууд нь төдийлөн нээлттэй бус. Ямартай ч тамирчид, бөхчүүдийн шинжилгээний сорьцыг цуглуулж, БНСУ дахь WADA-ийн магадлан итгэмжлэгдсэн допингийн хяналтын лаборатори руу явуулдаг. Монгол Улсын хувьд Сөүл, Бээжин, Москва, Токио зэрэг хотуудын лаборатори руу шинжилгээний сорьцоо явуулж шинжлүүлж болох ч Монгол Улсын Засгийн Газар Сөүлийн лабораторитай гэрээ байгуулсан.

2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадам, Токио-2020 зуны олимпийн XXXII наадам зэрэг томоохон спортын арга хэмжээнүүд бидний өмнө байна. Тиймээс бөхчүүд, шигшээ багийн тамирчид, холбоод нь ч допингийн асуудалд орооцолдохгүйн тулд хууль дүрэм журмаа чангалж, хариуцлагатай байх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-11 202.9.40.2

Журам дүрмээ боловсронгуй болгоод мөрдөх нь чухал.Түүнээс биш үндэсний энэ том уламжлалт эрийн 3 наадмыг муухай юм гэж болохгүй. Уралдаад ирж байгаа морь,хүүхдийн гийнгоо, уран гоё мэхээр даваагаа ахиулж байгаа бөхчүүдийг хараад сэтгэл хөдлөхгүй байвал өөрийгөө монгол цустай монгол хүн мөн эсэхийг нягтлаарай.Сумын наадмыг ч болсон ойрын зайнаас үзэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-11 202.126.89.199

Муусайн явдаг жорлонгууд өөрсдийнхөө шуналын золиос л болж байгаа ш дээ, өөр юуных нь золиос байх вэ дээ

Avatar

Зочин 2021-01-11 192.82.67.18

Золиос болоод байсан юм байхгуй ш дээ, золиос гэдэг угнийхээ учрыг олж байж хэрэглээрэй, ихэнх нь шуналдаа хетлегдеед л зориуд хэрэглэж байгаа нь нууц биш ш дээ

Avatar

Зочин 2021-01-11 212.95.5.215

Допинг гэдэг нь үгүйээ гээд бхад нь аманд өөрөө ороод уугдчихдаг эд юмуу? Допингийн золиос ч гэх шиг?

Avatar

Зочин 2021-01-11 66.181.161.24

энэ хүнд ниитлэх авьяас өчүүхэн ч алга А хүн А хүнииг алав гэсэн тэнэглэл

Avatar

эр хурга 2021-01-11 59.153.87.49

ДЭЛХИИН СПОРТ БИШ ЮМ ЧИНЬ ХЭРЭГЛЭЭД АЛАЛЦАГ, ЖИН НЭМСЭН УЯАА БӨХЧҮҮД ИХ БОЛЛОО. ДОПИНГОО ШААААГААААД АЛАЛЦАГ

Avatar

Зочин 2021-01-11 107.77.173.2

Орос хэлэнд ПИР ВО ВРЕМЯ ЧУМЫ….гэж нэг үг байдаг ТАХАЛЫН ҮЕЭР НАЙР НААДАМ гэмээр ч юм уу

Avatar

Зочин 2021-01-11 64.119.22.41

Гарчиг буруу байна. Хэрэглэгч болохоос золиос биш.

Avatar

Зочин 2021-01-11 103.57.95.86

Энэ нэг муухай хөлс баас үнэртүүлсэн юмнуудын заваан явдал хэнд ямар хамаатай юм бэ. Цагаан сар, наадмаар үзүүлээд л болоо биш үү. Үзлээ. харлаа. баяслаа, боллоо… Бусад үед нь жаахан гэгээлэг юм үзэж, харж, соэсмоор байна.

Avatar

Зочин 2021-01-11 192.82.76.12

Korona bol galav yvvlelt bish ! Daraa ni bid amidst a !

Avatar

Зочин 2021-01-11 192.82.73.190

Бөхчүүд санаатай л сэргээш хэрэглэсэн байж таараа

Avatar

МӨӨГИЙ 2021-01-11 193.9.112.36

2019,2020ОНЫ НААДАМД ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДДЭЭ ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ МОНГОЛЫН БАГА ТАМИРЧДЫГ ТОКИОГИЙН ОЛИМПД ОРРЛЦУУЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР УДАХГҮЙ ГАРАХ МАГАЛАЛТАЙ БОЛЧИХООД БАЙХАД НААДМЫН КОМИССЫН ДАРГА СОДБААТАР КОВИД19ТЭЙГЭЭ УХАНДСААР ОЛИМП ХҮРГЭХ НЬ ДЭЭ? ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ АГЕНТЛАГА WADA-Н ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН УЛС ДҮРЭМ ЖУРМЫГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ОРОС ШИГ ОЛИМП ДЭЛХИЙД ОРОЛЦУУЛАХГҮЙ БХ ЭРХТЭЙ??

Avatar

Зочин 2021-01-11 103.9.90.100

ер нь энэ үндэсний бөхөөр яадаг юм. Нийгэмд гэр бүл нутаг ус, эх орондоо ямарч хэрэг хэдэн архины гүзээнүүд

Avatar

Монгол хүн 2021-01-11 202.21.100.210

Бөхчингүүд минь дээ. Та нарын бизнес цар тахалтай холбоотой явуургүй нь улам бүр тодорч байгаа тул өөртөө болон улс оронд хэрэгтэй бизнес сонгооч ээ.

Avatar

Халх 2021-01-11 202.9.46.121

Юун 100 жилийн ой, наадам бөх вэ!? Наадах цар тахал чинь улс, иргэдийг чинь сүйрэл ах гээд байхад!.! МАН ын хулгайч дарга нар наадам , ой, баяр цэнгэлээр л одоо яриад эхэллээ. Ард иргэдийнхээ эрүүл мэнд , аж амьдралыг яаж бүрэн бүтэн байлгахыг бодооч.!.! Тэнэгүүдээ?!?!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж