Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдөр (2021.01.11)-өөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм.
- Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт;
- Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;
- Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;
- Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт
- Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчино.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс сондгой тоогоор төгссөн 275624, тэгш тоогоор төгссөн 275.761 ширхэг тээврийн хэрэгсэл байна.
Зочин 2021-01-11 122.201.22.193
" … гаригт зорчино" гэж буруу бичсэн шиг байна??? "… зорчихгүй" гэх ёстой биш үү??
хүн 2021-01-11 43.242.242.237
doloo honogt 3 udur ywna gesen vg vv bi tegj oilgoloo medeelel buruu bnuu
Замчин 2021-01-11 202.9.40.69
6н өдөр явна