Долоо хоногийн өрнийн зурхай /2021.I.11-2021.I.17/

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.I.11-2021.I.17/

ХОНЬ

Хонины ордонд төрсөн хүмүүст энэ долоо хоног маш гайхалтай өнгөрнө гэж од эрхэс хэлж байна. Ажлын байран дээрээ маш амжилттай, бүтээмж сайтай байх бөгөөд олон сонирхолтой, ашигтай гэрээнүүд таныг хүлээж байгаа аж. Түүнээс гадна таны хурц ухаан, одоог хүртэл хийсэн шаргуу хөдөлмөрийн үр дүн сайнаар мэдрэгдэнэ. Таны өрсөлдөгчид таны хурд, хүчийг гүйцэхгүйгээ мэдэрч, бууж өгөх болно. Гэрлэсэн хосууд хамтдаа өнгөрөөх цаг багасч магадгүй тул элдэв асуудалд бэлтгэлтэй байгаарай. Ахуйн зардал өсч болзошгүй. Сэтгэл санаа тогтворгүй байж магадгүй тул стрессээ цаг тухайд нь тайлж байхыг зөвлөе.

ҮХЭР

Энэ долоо хоногт та бусдаас хариуцлагатай байхыг шаардаад хэрэггүй бололтой. Хувийн амжилт үзүүлж, шаргуу хөдөлмөрийнхөө ашиг тусыг хүртэнэ. Гэрлэсэн хосуудын хувьд бүх зүйл хэвийн ч аялж, зугаалбал хоорондын харилцаанд сайнаар нөлөөлнө. Энэ долоо хоногийн амралтаараа та дэлгүүр хэсч, хувцасны шүүгээгээ шинэчилбэл таатай. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал үүсэхгүй.

ИХЭР

Ихрийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт өрнөж буй бүх үйл явдалд болгоомжтой хандахыг одод зөвлөж байна. Ажил олгогч тань таныг дэмий, ажилгүй суулгахыг хүсэхгүй. Энэ ч үүднээс таньд шийдвэрлэх ёстой гэрээнүүд маш их байх болно. Үүнтэй зэрэгцээд өрсөлдөгчид олширно гэдгийг санаарай. Хувийн амьдралд тань гайхамшигтай зүйлс тохионо. Ганц бие ихрүүдийн хувьд эрх чөлөөний сайхныг ихээр мэдэрнэ. Та содон хүмүүстэй энэ долоо хоногт танилцах болно. Амралтын өдрөөр таныг халамжлах хүсэлтэй маш олон хүн гарч ирнэ. Иймээс та амралтаа гэр бүлийнхэнтэйгээ зусланд өнгөрүүлэхийг хичээгээрэй. Дархлаагаа дэмжиж, эрүүл хооллох хэрэгтэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та маш амгалан, тайван нөхцөлд ажиллахыг хүсэх болно. Гэвч бүх зүйл санаснаар болохгүй тул сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй. Хувийн амьдрал тогтуун, аз жаргалтай байх тул хайртай, дотны хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүлээрэй. Санхүүгийн байдалд өөрчлөлт орохгүй тул мөнгөө гамтай хэрэглэх хэрэгтэй. Завгүй байдал таныг ядрааж, стресстүүлж болзошгүй тул бясалгал хийх нь тустай гэдгийг санаарай.

АРСЛАН

Арслангийн ордонд төрсөн хүмүүс ажил, амьдралаа зөв зохицуулж, сайхан цаг хугацааг өнгөрөөх болно. Хэт их ажиллахаас зайлсхийх хэрэгтэй ч залхуурч бас болохгүй шүү. Зөн совиндоо хэт найдалгүй зөв, ухаалаг шийдвэр гаргахыг хичээгээрэй. Гэрлэсэн хосууд цагийг сайхан өнгөрөөж, мартагдахааргүй дурсамж бүтээнэ. Гэмтэж бэртэхээс онцгой сэрэмжлэх нь зүйтэй.

ОХИН

Та энэ долоо хоногт маш их тэвчээртэй байх хэрэгтэй. Шинэ ажилд орохоор төлөвлөж байгаа бол сайн мэдэ сонсохдоо бэлдээрэй. Харин бизнес эрхлэгчид энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлэх бололтой. Хайр дурлалын хувьд амаргүй асуудлууд үүсч болзошгүй тул сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй хүлээцтэй байхыг хичээгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байна. Дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжээрэй.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийн ордныхны хувьд гайхалтай, шинэ санаануудаар дүүрэн гайхалтай долоо хоног болно. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, мөрөөдөл биелэх бололтой. Санхүүгийн хувьд хүчирхэг, тогтвортой байх хэдий ч зардал нэмэгдэх тул бодлогогүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Хосууд өмнө нь маргалдаж байсан асуудалдаа шийдэл олох болно.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт сонирхолтой, ер бусын үйл явдалтай учирна. Иймээс та дуусгаагүй ажлаа хурдан дуусгаарай. Үр дүн нь сайнаар илрэх бололтой. Мөн хувийн асуудлаа шийдэх цаг гаргаарай. Эртний танил, найз амьдралд тань дахин гарч ирж, хэрэгтэй үед дэм болно. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Ганц бие хилэнцүүд шинэ хүнтэй учирч магадгүй. Мөн маш чухал уулзалтууд энэ долоо хоногт таныг хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр хайр дурдалын асуудал цэгцэрнэ.

НУМ

Нумын ордонд төрсөн хүмүүс эргэлзэх шаардлагагүй, зорилгынхоо төлөө хөдлөх цаг болсон байна. Энэ долоо хоногт та маш олон зүйлд хүрч чадна. Гэхдээ хувийн зардал өсөх тул санхүүгийн байдлаа үргэлж хянаж байгаарай. Ажлын байран дээр тулгарсан асуудлууд таны чанарыг шалгаж магадгүй тул аль болох тэвчээртэй байвал зохилтой. Гэр бүлийн уур амьсгал маргаантай байж болзошгүй ч тайван байж чадвал асуудлууд шийдэгдэж, амралтын өдрүүд ирэхэд бүх зүйл сайхан болсон байх болно.

МАТАР

Энэ долоо хоног танд маш тааламжтай байх болно. Ганц бие матрууд хостой болж магадгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шийдвэрт сэтгэл хангалуун байна. Гэр бүлээрээ аялалд явах боломж олдвол битгий алдаарай. Барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарынхан шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг амсаж, чухал гэрээнд гарын үсэг зурна. Зээл, төслүүд энэ долоо хоногт саадгүй бүтнэ. Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй.

ХУМХ

Энэ долоо хоногийг та маш эерэг эхлүүлэх болно. Санхүүгийн байдал сайжирч магадгүй. Гэвч эрүүл мэндийн хувьд таатай биш байж болзошгүй тул элдэв осолд орохоос онцгой болгоомжлох хэрэгтэй. Хүнтэй маргалдахаас татгалзаарай. Хостойгоо болон хадмуудтайгаа маргаж болзошгүй тул аль болох хүлээцтэй хандаарай. Мөн энэ долоо хоногт та зээл авах, хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Мөнгөө эрсдэлд хадгал. Хайр дурлалын асуудал гэнэтийн бэлгээр дүүрэн байна.

ЗАГАС

Загасны ордныхон энэ долоо хоногт гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг мартагдашгүй өнгөрөөнө. Санхүүгийн байдал сайжирч, орлогын үүд нээгдэж магадгүй. Шашны, сайн дурын ажил хийдэг хүмүүст тун завгүй долоо хоног болно. Ээжийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Үл хөдлөх хөрөнгө зарах, худалдаж авахад тохиромжгүй. Орлого, зарлагаа сайн хянах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж