Ньюс хөтөч: ЭМЯ-наас цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ЭМЯ-наас цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийнэ

Ньюс хөтөч: ЭМЯ-наас цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийнэ

Ньюс агентлаг 2021.01.11-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

11.00 ЦАГТ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

ТӨРИЙН ОРДОНД

10.00 ЦАГТ

-УИХ дахь Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана;

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана.

11.00 ЦАГТ

-Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана;

14.00 ЦАГТ

-Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан аас “Үндсэн хууль” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана;

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан аас “Их Засаг” танхимаас (цахим хэлбэрээр) хуралдана;

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд (цахим хэлбэрээр) хуралдана;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж