"Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөг баталсан"

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

"Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөг баталсан"

"Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөг баталсан"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2021.01.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Маргаашнаас хөл хорио сулруулж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Вакцинжуулалтад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж, дараагийн ээлжинд халдвар авах эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулах үндэсний хэмжээний төлөвлөгөөг баталж, иргэдээ вакцины бүртгэлтэй болгоно гэдгийг Т.Мөнхсайхан сайд онцолсон юм. Мөн тэрбээр ковакс хөтөлбөрийн хүрээнд гурван төрлийн вакциныг Монгол Улсын эмийн жагсаалтад багтааж, эхний улиралдаа багтаан вакцинжуулна гэв. Өнгөрсөн хугацаанд covid-19-ийн эсрэг Pfizer, Moderna, AstraZeneca гэсэн гурван гол вакцин үйлдвэрлэгдэн гараад буй. Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийнхаа дагуу ДЭМБ-аас баталгаажуулж, бүртгэсэн вакциныг хүн амдаа хийнэ. Вакциныг нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад, дараагийн ээлжид халдвар авах өндөр эрсдэлтэй өндөр настнууд, архаг суурь өвчтэй хүмүүсээ дархлаажуулах гэгчлэн үндэсний төлөвлөгөөгөө баталсан гэдгийг онцлов.

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:

-Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ.
Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байна. Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа учир амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна.  Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий. Халдварын шинэ тохиолдлууд дөрвөн голомтоос ихэвчлэн илэрч байгаа.

  • Баянзүрх эмнэлгийн голомт. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой байсан.
  • Ачтан эмнэлгийн голомт. Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхнээс халдвар илэрч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс халдвар илрээгүй.
  • Тэнүүн-Огоо компанийн голомт. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийлээ.
  • Мөнххада компанийн голомт. Хавьтлуудын тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо маш цөөн болсон. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.

Халдварын дэглэм буурч байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ сахиж, бие биедээ шаардлага тавьж, амны хаалтаа зүүж, хамтран ажиллахыг уриалж байна.

ЭМЯ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Sunday, January 10, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж