Нийслэл хотод 2021 нэгдүгээр сарын 11-ээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2021.01.10/ А/06 тоот захирамж гаргалаа. Захирамжид маргаашнаас үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд covid-19-ийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.
Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАР, ЧИГЛЭЛ:
- Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
- Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
- Саун, бассейн
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
- Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
- Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
- Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
- Нийтийн халуун ус
- Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
- Дүрс бичлэг
- 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
А.СҮРЭН
Зочин 2021-01-10 139.5.216.148
Номын сан чинь ажиллах юм уу яах юм бээ? хэлээд өгөөчээ
зочин 2021-01-10 103.26.193.30
УОК, ЭМЯ, НЗД нар ковидод ялагдаад "амь амиа бодоорой" гэжээ.
хотын иргэн 2021-01-10 64.119.20.3
Хөл хорио сулруулсан нь бидэнд харамсал авч ирэх бий .энэ сарын 15 хүртэл дор хаяж явчихгүй дээ.Бид хөл хориог цуцалсан нь УОК ын бурууу биш шүү Улаабаатарчууд ч биш цөөн тооны ядарлаа зовлоо ажилгүй мөнгө цаасгй боллоо Хорио хэрэггүй зохицоод амьдраад явна гэсэн этгээдүүд ачаа хүндийг үүрэхгүй гэдгийг мэдэж байна.
Зочин 2021-01-10 192.82.78.251
Odoo ajil hiih durtai malnuudiig uhtel ni ajluul ajliin 6 udurluu shilj ugluu 8s ajil tsugluul yasan ih ajil hiih durtai ym tsainii tsagiig bagasga ajiliin gazruudiin internetiig hyzgaarla
Zochin 2021-01-10 59.153.115.24
Хөл хориог арай эрт тавьлаа, Эрсдэлмулам их бна даа
Зочин 2021-01-10 103.10.21.52
Тусгаарлалтын хоногоо цөөл үхлээ хатлаа өлслөө цангалаа уйлаан майлаан Бас коронотойгоо зохицоод амьдарна чадна бараг та нар албаар хорилоо барилаа гээд байсан ОДОО ЯАХ ГЭЭД БАЙНА Сошиалаар нэг галзуу амьтад одоо нэг санаа нь амарцгаасан уу Ажлаа хийж үүргээ биелүүлж ядарч үхтлээ зүтгэж байгааг нь мэдсээр харсаар байцгаасан та нар ТӨР ЗАСГАА МОНГОЛ ТӨРӨӨ ДЭЭДЛЭН СҮСЛЭХИЙН ОРОНД элдвээр дайрч давшилсан Одоо сулруулчихлаа КОРОНОТОЙ ЗОХИЦООД ЗЭРЭГЦЭЭД АМЬДРААД БАЙЖ ДЭЭ
хэхэ 2021-01-10 66.181.186.163
энэ балай хязгаарлалтуудаа одоо болих хэрэгтэй
Зочин 2021-01-10 202.9.40.44
Төр засгаа дээдлэнэ монгол төрөө сүсэглэнэ гэж юу гэсэн үг вэ? Хүн хуулиа дагаж мөрдөж амьдрах ёстой юм бишүү?
Зочин 2021-01-10 64.119.21.254
хотын дарга нэртэй зомбиг зайлуулаа. Улс орноо өвчинд бариулчихаад өөрөө биеэ оторлож сууна. Захирамж нь хуулаад л гаргасан юм байна. Энэ нохой зодоонд толгой тархи нь сугарч унасан бөхийн доор улс хэцүүднэ. Эртхэн танагтай дээрээ холдуулж улсын ганц том хотоо авар. ХүСүх гараа хурдан ажиллуулж тогтоолоо гарга
Зочин 2021-01-10 64.119.21.254
хотын дарга нэртэй зомбиг зайлуулаа. Улс орноо өвчинд бариулчихаад өөрөө биеэ оторлож сууна. Захирамж нь хуулаад л гаргасан юм байна. Энэ нохой зодоонд толгой тархи нь сугарч унасан бөхийн доор улс хэцүүднэ. Эртхэн танагтаы дээрээ холдуулж улсын ганц том хотоо авар. ХүСүх гараа хурдан ажиллуулж тогтоолоо гарга
иргэн 2021-01-10 192.82.71.15
Хотын дарга байгаа юм уу барааг нь харалгүй 2 сар болсон байна шүү, олон хоног нойр хоолгүй ажилласан хүн бие нь гайгүй болоод ажилдаа орж алжаал ядаргаа нь илааршсан уу?
Зочин 2021-01-10 59.153.114.29
ногоороод бас л гударсаар явналээ
Зочин 2021-01-10 122.201.22.193
Хөл хориог сулруулах нь МАШ БУРУУ шийдвэр боллоо доо!!!! Хэдхэн хоногийн дараа тахал хяналтаас гарвал буцаагаад хумиж чадахгүй шүү!!!!!!!
болдоо 2021-01-10 202.126.89.18
чи буруу …. пялдага далдаак аа
Зочин 2021-01-10 59.153.114.29
чи гэрээсээ битгий гар чамайг хэн ч чирч гаргахгүй
Зочин 2021-01-10 66.181.161.70
QR код гэх юмаа болилдоо та нар бид нар өөрийн гэсэн машинаа унаж ажил төрөлдөө явмаар байна шдээ. Код авах боломжгүй хүмүүс зөндөө л байна шдээ бусдыгаа бодмоор юм даа Энэ ажлаа хийж чаддаггүй хотын даргыг зайлуулмаар байна.
Зочин 2021-01-10 202.9.40.47
Чи буруу ойлгожээ.
Зочин 2021-01-10 139.5.216.117
ene olon alban baiguullagiig hen hynah ve
Зочин 2021-01-10 202.21.108.17
Алтан гарт Сумка Хотын дарга хэвээрээ л байгаамуу
Badarch taxar 2021-01-10 192.82.76.45
5 aas deesh hvntei onstgoi bolon zasgiin gazrin hurlig horigloe adilhan baiya