Одой анаашнуудын амьдрал судлаачдын анхаарлыг татаж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

Одой анаашнуудын амьдрал судлаачдын анхаарлыг татаж байна

Одой анаашнуудын амьдрал судлаачдын анхаарлыг татаж байна

Одоогоос таван жилийн өмнө Уганда нутагт ойролцоогоор 3 метр өндөр хүрдэг сүрлэг анаашнууд амьтан судлаачдыг угтаж авч байжээ. Тэдний дундаас Гимли хэмээх нэгэн анааш биеийн хэмжээгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн аж. Гэхдээ Гимли өндөр хэмээн биш намхан гэдгээрээ бусдаас онцгой байсан юм. Мурчисон фаллс үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аж төрдөг тус анааш амьтан судлаачдын илрүүлсэн анхны одой анааш болсон аж. Түүний зургууд анх цахим орчинд нийтлэгдэхдээ багагүй маргаан дагуулж байжээ. Ихэнх амьтан судлаачид зургийг эвлүүлэг хэмээн үзэж байсан гэнэ.

Гимлитэй адилхан одой анааш Намибын нутагт мөн олдсон бөгөөд түүнийг Нигел хэмээн нэрлэсэн ажээ. Амьтан судлаачдын үзэж байгаагаар дээрх хоёр анааш одой байдал амьтдын амьд үлдэх тэмцэлд хэрхэн нөлөөлдгийг судлах чухал жишээ болох гэнэ.

Фермийн амьтад буюу үхэр, гахай зэрэг одой төрөх тохиолдол байдаг ч зэрлэг амьтдын хувьд энэ нь маш ховор үзэгдэл бөгөөд ялангуяа анаашны хувьд өмнө нь огт мэдэгдэж байгаагүй тохиолдол юм. Дээрх хоёр анаашны одой болсон нарийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ч зарим эрдэмтэд анаашны тоо толгой цөөрснөөс шалтгаалсан цус ойртолт байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, XVIII зууны сүүл үед Нубийн анаашны тоо толгой ердөө 78 хэмээн тоологдож байсан бол өдгөө 1500 орчим болж сэргэжээ. Анаашны нийт тугалнуудын талаас илүү хувь нь нас бие гүйцэхээсээ өмнө үхдэг гэх судалгаа байдаг ч Гимли, Нигел хоёр аль хэдийн нас бие гүйцэцгээсэн аж. Гэвч бие гүйцсэн амьтад одой байх нь олон талын дутагдалтай байдаг гэнэ.

Тухайлбал, анаашны хувьд өндрийнхөө ачаар бусад амьтдын хүрдэггүй өндөрт ургадаг шим тэжээлтэй навчаар хооллож, нэг тангарахдаа нас бие гүйцсэн арсланг ч хөнөө дийлэх хүчирхэг, урт хөлнийхөө ачаар араатан амьтдаас биеэ хамгаалдаг онцлогтой.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж