Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв | News.MN

Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв

Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв

Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв
FILE PHOTO: Japan's new Chief of Cabinet Secretary Katsunobu Kato announces new cabinet members at a news conference in Tokyo, Japan, September 16, 2020. REUTERS/Kim Kyung-Hoon

БНСУ-ын шүүх энэ долоо хоногт анх удаа Токиогоос дайны үед уушийн газарт хүчээр ажиллуулж байсан 12 эмэгтэйд нөхөн төлбөр олгохыг шаардсан нь хоёр улсын дипломат харилцаанд дахин сэв суух шалтгаан болж болзошгүй болоод байна.

Япончууд 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колончилж байсан талаар дурсамжууд аль аль талдаа маргаан дагуулсаар байдаг бөгөөд хэцүү цаг үеэс амьд үлдэж одоог хүртэл амьдарсан “зугаацуулагч бүсгүйчүүд” Токиог албан ёсоор уучлал гуйж, нөхөн төлбөр олгохыг шаарддаг билээ.

Харин Япон улс энэ асуудлыг 1965 онд дипломат харилцаа байгуулах үедээ гэрээний дагуу шийдвэрлэсэн хэмээн үздэг бөгөөд 2015 онд тус асуудлыг дахин сөхөхгүйгээо эцэслэх тохиролцоонд хүрсэн гэдэг. Гэвч энэ долоо хоногт Сөүлийн төв шүүх өдгөө амьд буй 12 эмэгтэйгээс Япон улс албан ёсоор уучлал хүсч, тус бүрд нь 100 сая вон буюу 91 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой хэмээн шийдвэрлэсэн байна. Амнести Интернэшнл байгууллагын зүгээс энэ шийдвэрийг Солонгосын шүүх “зугаацуулагч бүсгүйчүүдийн” асуудалд Японы засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол хэмээн үзжээ.

Харин Японы талаас Ерөнхий сайд Ёшихиде Сүга “Япон улс энэ шийдвэрийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” хэмээж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Кацунобү Като “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс энэ тал дээр Сөүл зохих арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээсэн бол гадаад хэргийн сайд Такео Акиба БНСУ-аас Токио хотод суугаа элчин сайд Нам Гван Пёог дуудан уулзаж, дээрх шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Нам Гван Пё дээрх асуудал хоёр улсын дипломат харилцаа, бүтээлч хамтын ажиллагаанд хүсээгүй сэв суулгах аюултай хэмээн үзсэн учир хичээл зүтгэл гаргахаа мэдэгдсэн аж.

Тэгвэл БНСУ-ын гадаад хэргийн яам 2015 оны гэрээ нь албан ёсны болохыг хүлээн зөвшөөрч байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэх байр суурьтай байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн уг асуудал хоёр улсын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг үнэлж үзээд, шаардлагатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-10 122.201.22.124

Солонгосын шүүх Солонгосдоо л үйлчилдэг байлгүй дээ

Avatar

Зочин 2021-01-10 202.126.88.215

Солонгос хэдэн хүүхнийхээ өгцөгөөр мөнгө олоод амташчихлаа

Avatar

Заагч 2021-01-10 202.9.46.85

Зочин нэрт данжаад минь хол очиж хуцаа зөв бичиж чадахгүй луухааны хаягдал чинь.

Avatar

Нойтон санаат жаапууд 2021-01-10 103.26.195.221

Япончууд өөрсдийн түүхийн сул талыг хэзээ ч ил гаргадаггүй, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх ясны дургүй ард түмэн. 1939 оны Халхын голын дайныг мяар сайндаа Номун Ханы будлиан гэж түүхийн сурвалжиндаа бичдэг ард түмэн.

Avatar

Зочин 2021-01-10 66.181.177.173

Аль ч улсууд тэгнэ. Манай орос ах нар хэзээч тийм гэж хэлдэггүй тас гүрүүдэг юм.

Avatar

Зочин 2021-01-10 107.77.173.2

Вьетнамын дайны үед Өмнөд Солонгосын цэргүүд АНУ-ын талд тулалдаж байсан түүх байдаг юм байна л даа…хамгийн балиар нь Солонгос цэргүүд Америк цэргүүдээс илүү харгис хэрцгий авирлаж байсан гэдэг…тэгээд одоо Солонгосууд Вьтнамчуудад юу ч хэлж чаддаггүй гөл шаана даа….Солонгост байгаа Вьетнамууд бүр даам гарчихсан

Avatar

ZOCHIN 2021-01-10 101.185.154.223

UG N YPON ULS TER NEHSENIIG N UGUUD ,AMID BGAA SOLONGOS EMEGTEICHUUDEES DAHIAD UUCHLAL GUIH N GUTAMSHIG BISHSHDEE.HUCHTEIGEE L HARUULJ BGAA NSHDEE. ZUUN AZID BGAA IJIL ZORILGOTOI HOER TOM GURENSHDEE.NIILEED ZUTGEVEL TOM HUCHSHDEE. BOLDOGGUIL YM BHDAA…

Avatar

Зочин 2021-01-10 64.119.26.30

Uuchlal guichval dainii ued uildsen buh herguud ni suhugduj yarihdah bolno tiim blhoor yamar ch hamaagui argaar hav darj bgn ene tal der barag dain hiisen ch chadna ug ni 12 emegteid 1.2 say am dollar ugch chadnaldaa daanch umnuh hereg ni suhugduh uchraaas

Avatar

Зочин 2021-01-10 202.9.46.162

МОЯА НАР ОРЖ ИРЭЭД МӨӨРЧ ӨГНӨ ДӨӨ. АЗИЙН ХАМГИЙН ЯДУУ УЛС БАЙЖ ХОЁР АВАРГА ГҮРНИЙ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ ХӨӨРХӨН ЖОВ ЖОВ ХИЙНЭ ЭЭ ЧААВААС. ӨӨРСДӨД НЬ ЯМАР Ч ПАДЛИЙ БАЙХГҮЙ ЮМАН ДЭЭР.

Avatar

Зочин 2021-01-10 107.77.173.2

Яана уу ийнэ үү чамд ер нь ямар хамаа байна аа….чи МОЯА биш ХуЯа л юм байгаа биз эсвэл СоЯа юм уу

Avatar

Зочин 2021-01-10 66.181.185.30

БИД ЧАДАЛААРАА ХУЦАХ ЁСТОЙ Л ДОО ХУЯА ОЯА СОЯА НУУДАА

Avatar

Зочин 2021-01-10 69.136.177.11

Ha ha, chamaig hutslaa geed nogoo guulin, jiibenuud yamar hoorhon beejin hav h*****d bainaa l gej harna daa.

Avatar

Зочин 2021-01-10 193.175.5.170

Солонгос японыг үхсэн баасаараа аварга гэдийн. Том л гээчдээ.

Avatar

Зочин 2021-01-10 64.119.26.30

Orkuud geech uursduu solongosiin umnuus huchinduulsen ym shig hutsaldaj ugnu hhahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж