Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв

Солонгосын шүүх зугаацуулагч бүсгүйчүүдийн асуудлыг сөхөв
FILE PHOTO: Japan's new Chief of Cabinet Secretary Katsunobu Kato announces new cabinet members at a news conference in Tokyo, Japan, September 16, 2020. REUTERS/Kim Kyung-Hoon

БНСУ-ын шүүх энэ долоо хоногт анх удаа Токиогоос дайны үед уушийн газарт хүчээр ажиллуулж байсан 12 эмэгтэйд нөхөн төлбөр олгохыг шаардсан нь хоёр улсын дипломат харилцаанд дахин сэв суух шалтгаан болж болзошгүй болоод байна.

Япончууд 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колончилж байсан талаар дурсамжууд аль аль талдаа маргаан дагуулсаар байдаг бөгөөд хэцүү цаг үеэс амьд үлдэж одоог хүртэл амьдарсан “зугаацуулагч бүсгүйчүүд” Токиог албан ёсоор уучлал гуйж, нөхөн төлбөр олгохыг шаарддаг билээ.

Харин Япон улс энэ асуудлыг 1965 онд дипломат харилцаа байгуулах үедээ гэрээний дагуу шийдвэрлэсэн хэмээн үздэг бөгөөд 2015 онд тус асуудлыг дахин сөхөхгүйгээо эцэслэх тохиролцоонд хүрсэн гэдэг. Гэвч энэ долоо хоногт Сөүлийн төв шүүх өдгөө амьд буй 12 эмэгтэйгээс Япон улс албан ёсоор уучлал хүсч, тус бүрд нь 100 сая вон буюу 91 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой хэмээн шийдвэрлэсэн байна. Амнести Интернэшнл байгууллагын зүгээс энэ шийдвэрийг Солонгосын шүүх “зугаацуулагч бүсгүйчүүдийн” асуудалд Японы засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол хэмээн үзжээ.

Харин Японы талаас Ерөнхий сайд Ёшихиде Сүга “Япон улс энэ шийдвэрийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” хэмээж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Кацунобү Като “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс энэ тал дээр Сөүл зохих арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээсэн бол гадаад хэргийн сайд Такео Акиба БНСУ-аас Токио хотод суугаа элчин сайд Нам Гван Пёог дуудан уулзаж, дээрх шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Нам Гван Пё дээрх асуудал хоёр улсын дипломат харилцаа, бүтээлч хамтын ажиллагаанд хүсээгүй сэв суулгах аюултай хэмээн үзсэн учир хичээл зүтгэл гаргахаа мэдэгдсэн аж.

Тэгвэл БНСУ-ын гадаад хэргийн яам 2015 оны гэрээ нь албан ёсны болохыг хүлээн зөвшөөрч байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэх байр суурьтай байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн уг асуудал хоёр улсын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг үнэлж үзээд, шаардлагатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж