Бээжин гадаад худалдааны шударга бус байдалтай тэмцэнэ | News.MN

Бээжин гадаад худалдааны шударга бус байдалтай тэмцэнэ

Бээжин гадаад худалдааны шударга бус байдалтай тэмцэнэ

Бээжин гадаад худалдааны шударга бус байдалтай тэмцэнэ
FILE PHOTO: The Chinese national flag is seen in Beijing, China April 29, 2020. REUTERS/Thomas Peter

Бээжин, Вашингтоны харилцаа муудаж буй энэ үед БНХАУ-ын худалдааны яам өчигдөр/2021.01.09/ Хятадын иргэд болон компаниудад халтай гадаад орнуудын тавьсан хориг, хязгаарлалт, хуулиудтай тэмцэх шинэ зорилгоо танилцуулжээ. “Гадаад орнуудын шударга бус хуулиудтай тэмцэх тухай” журам худалдааны яамны веб сайт дээр албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд үүний эрх зүйн үр дагаврыг үнэлэх ажлын хэсэг байгуулсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ийнхүү гадаад орнуудын хуулиас болж эдийн засагт хэвийн оролцох боломжгүй болсон, хязгаарлалтад орсон хятад иргэн болон байгууллагууд 30 хоногийн дотор худалдааны яамандаа гомдол гаргаж болохоор болжээ. Улмаар худалдааны яам ирсэн гомдолд дүн шинжилгээ хийн, тухайн орны хууль олон улсын хуультай зөрчилдөж байгаа эсэхийг шалгаж, БНХАУ-ын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах аж. Цаашлаад үнэхээр гомдол гаргасан тал гадаад орны хууль тогтоомжоос болж хохирсон нь тогтоогдвол засгийн газраас шаардлагатай тусламжийг олгох гэнэ.

Энэхүү шийдвэр олон улсад, ялангуяа АНУ-д хятад компани болон иргэдийн боломж нэн хязгаарлагдмал болж байгаа үед гарсан нь Хятадын хувьд цаг үеэ олсон, хүчирхэг алхам хэмээн ажиглагчид үзэж байгаа гэнэ.

Өнгөрсөн жил гэхэд Дональд Трампын захиргаан дор АНУ Хятадын Huawei, Bytedance, Alibaba, Tencent тэргүүтэй байгууллагуудад хориг арга хэмжээ авч, Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарласан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-10 202.179.15.3

ЭНД БАЙГАА ХЯТАДУУД ХУДАЛДАА НАЙМАА ЛУУВИРАА ШУДАРГА БИШ БАЙНА ГЭЭД ОРИЛОЛДООД ЭХЭЛВЭЛ БЭЭЖИН ТУСЛАХ ЮМ БИЗ ДЭЭ …ХЭН НЬ ШУДАРГА НАЙМАА БИЗНЕС ХИЙДЭГ ЭЭ ҮЗЭЖ ДЭЭ ..МОНГОЛЧУУД ДОР БҮРНЭЭ БОД БОД ..БЭЭЖИН ТҮРЭМГИЙ ААШИЛАХАД БЭЛЭН БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ..ТЭД ХЭН НЬ ШУДАРГА ХУДАЛДАА ХИЙЖ БАЙГААГ ЯАЖ ТОГТООХ ЮМ БОЛ…. МОНГОЛЧУУДАА СЭРЭМЖТЭЙ БАЙ ЮУГААР Ч ДАЛИМДУУЛААД ЦЭРГЭЭ ОРУУЛААД ИРЖ МЭДНЭ ШҮҮ ХЯТАДУУД..

Avatar

Зочин 2021-01-10 66.181.181.100

юм өөрчлөгдөж байна, одоо хувь хувийн асуудлаа боддог цаг ирж, глобалчлал эхлээд дуусч амжилгүй төгсгөл болж байна даа

Avatar

Зочин 2021-01-10 66.181.160.31

Муу үхсэн х***а нар та нараар дэлхий дутахгүй бузар булайнууд минь май шүү

Avatar

Зочин 2021-01-10 122.201.31.132

Хитадтай худалдаа харилцаанд оролгүйгээр хүн шиг амьдарч чадахаа баталчихаад улин гуцалдаж байвал яасийнб?! Мал Аж Ахуйнууд аа???

Avatar

Төвийг сахигч 2021-01-10 192.82.78.152

х***а агаа нар ху далдааны шудрага бус байдал гэж яриад байгаан бол сайн байна. Жижигхэн Дүү Монголтойгоо эхлээд шудрага худалдаа хиймээр байна. Хааяа нэг машины сэлбэг авчирах болхоор хурааж авна, эсвэл хэд нугалсан татвар шаардана.Манай Худалдааны нэг .жижигхэн Яамаа татан буулгачихсан

Avatar

Зочин 2021-01-10 66.181.189.17

Ene huuli manaid hir nuluuluh ve? Hyatadtai hiij baigaa manai hudaldaa manaid mash ashigtai baidag. Barag 90% baih shuu. Hyatadad aldagdaltai gesen ug.

Avatar

Зочин 2021-01-10 202.21.98.238

ХЯТАДУУД АНХ УДАА МАШ ЧАНАРТАЙ ЗҮЙЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН НЬ КОВИД БАЙЛАА….

Avatar

Зочин 2021-01-10 103.212.118.56

Хятадтай худалдаа хийж амиа аргацаа байгаа арчаагүй байдлаа бодолцож,илүү дутуу юм бурж бай.

Avatar

Зочин 2021-01-10 202.179.21.208

harin tiim ee. Olon humuus bgaa zarim ni eruul bus humuus ch bgaa.

Avatar

Зочин 2021-01-10 202.126.88.65

Ни хао жунго…!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж