PCR шинжилгээ VS Хөл хорио | News.MN

PCR шинжилгээ VS Хөл хорио

COVID-19

PCR шинжилгээ VS Хөл хорио

PCR шинжилгээ VS Хөл хорио

Шинэ коронавирусийн шинжилгээ эерэг гарах магадлал нь өвчин эхэлснээс хойш хоёр дахь өдрийн дараагаас хангалттай түвшинд хүрнэ.

Халдвар авсан тэр даруйд шинжилгээнд хамрагдсан бол хариу сөрөг гарах магадлал өндөр. "Хэт эрт" энэ үед вирус нь PCR шинжилгээнд илрэх түвшинд хүрч үржээгүй байж болох тул яаран шинжилгээнд орох нь "Корона паспорт" олгосноор эсрэгээрээ халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

PCR шинжилгээний мэдрэг чанар нь аль үед нь шинжилгээ хийхээс хамаараад ерөнхийдөө 33% (эрт үед)-95% (ид үе) дунджаар 70%, өвөрмөц чанар нь 99% орчим байгаа.

Тиймээс "сөрөг" гэсэн хариу гарвал түүндээ хэт их тайвшраад гадуур чөлөөтэй яваад байх магадлалтай өндөр байна.

PCR шинжилгээ хийлгэснээс хойш хариу нь хэд хоног хүчинтэй вэ гэж асуудаг энэ нь ард иргэдийн ойлгоц ямар түвшинд байгааг илэрхийлнэ.

PCR шинжилгээг бүх хүмүүст өөрөөр хэлбэл нийт масст хийх ёстой гэсэн зарчим баримталж буй "эрдэмтдийн баг" гээчийн энэхүү санал нь үр ашиг муу, төсөв хөрөнгийг хэт үрэлгэн зарах улс орны эдийн засгийг дордуулах хувилбар гэж үзэж болно.

Хүн амын 5%-д долоо хоног бүр PCR шинжилгээ хийлээ гэж бодоход халдварыг бууруулах хувь нь дөнгөж 2%, харин нийгмийн зай барилт болон өөрийгөө тусгаарлах, гэр бүлээ халдвар хамгааллын дэглэм сахиулж чадвал 29%-64% бууруулж чадна.

Эх сурвалж: Lancet Infect Dis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badarch taxar 2021-01-10 192.82.76.45

Ene balaiguud vvniigee medehgvi medsen ch toohgvi vneheer balai yumaa

Avatar

Зочин 2021-01-10 202.55.188.91

Yamar ch ur ashiggui, hiilgej baihdaa emchees haldvar avna esvel garch yavah zamdaa haldana. Zugeer l buun shahaa hiij dundaas ni tsavchih gesen deeguurh luivarchdiin yavuulga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж