Гурван аймгийн 22 сум цагаан зудтай байна

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Гурван аймгийн 22 сум цагаан зудтай байна

Монголын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай, цагаан зудтай байна. Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Түргэн, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Баян-Өлгий аймгийн Сагсай, зэрэг гурван аймгийн 22 сум 20-64 см зузаан цастай байгаа аж. Дээр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Чандмань-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, сумуудад 10-19 см зузаан цастай зудын байдалд буй аж.

Энэ байдлаараа цааш үргэлжилбэл байдал улам хэцүүднэ гэж албаны хүмүүс хэлж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж