Засгийн газрын цэргийн байрлалд
Фото: SANA / Reuters
Пальмира хотын ойролцоо агаарын цохилтыг чиглүүлж байсан Оросын тусгай хүчний офицер амь үрэгдсэн тухай Хмеймим бааз дахь Оросын цэргийн баазын төлөөлөгч мэдээлжээ.Офицерийг террористууд бүслэн барихаар оролдох үеэр тэр галыг өөр дээрээ дуудан амь үрэгдсэн байна. Уг офицер Пальмира хотын орчим долоо хоног шахуу байлдааны даалгавар биелүүлэн террористуудын байрлалыг илрүүлэн агаарын цохилтыг удирдаж иржээ. Үүний өмнө Сирийн байлдааны ажиллагааны компанид таван орос цэрэг үрэгдсний дөрвийнх нь талаар албан ёсоор мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР