“Даваа гаригаас замын ачаалал 70 хувиар нэмэгдэнэ”

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

COVID-19

“Даваа гаригаас замын ачаалал 70 хувиар нэмэгдэнэ”

“Даваа гаригаас замын ачаалал 70 хувиар нэмэгдэнэ”

Нийслэлийн Онцгой комиссоос өчигдөр /2021.01.09/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Ирэх Даваа гаригаас тээврийн хэрэгсэлд олгосон QR код үйлчлэхгүй, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно" гэдгийг хэлсэн юм. Тэрбээр "Ирэх Даваа гаригийн 06.00 цагаас эхлэн QR код үйлчлэхгүй болно. Иймд замын хөдөлгөөн энгийн горимд шилжинэ. Нэг автомашин долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй журмаа мөрдөнө. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор иргэдэд үйлчилнэ" гэв.

Нийслэлд ойролцоогоор 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 10 хувь нь буюу 50 мянга орчим автомашинд QR код олгоод байгаа талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.  Энэ талаар тус газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Маргаашнаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурч байгаатай холбоотойгоор автомашинд олгосон QR код үйлчлэхгүй. Хөл хорионы үеэр замын хөдөлгөөний ачаалал 90 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Харин маргаашнаас тээврийн хэрэгслүүд өмнөх шигээ дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцсоноор замын хөдөлгөөний ачаалал 70 орчим хувиар нэмэгдэх тооцоололтой байна гэдгийг хэллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж