
Вашингтоны метроны нэгэн станцад олныг хамарсан том зодоон гарчээ. Метроны удирдлагын мэдээгээр нийт 70 орчим хүн зодоонд оролцсон гэж Associated Press дамжуулав. Таван хүн хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн ба гурван залууг барин саатуулжээ.
Баривчлагдсан 18 настай залууд хулигаантсан гэх ялыг тулгаад байгааг цагдаа хэлэв. Чухам ямар гэдгийг тэр тодруулсангүй. Мөн насанд хүрээгүй хоёр хөвгүүнд ял оноогоод байгаа гэнэ.
Нийслэлийн метроны удирдлагаар L"Enfant Plaza станцад баасан гаригийн оройн 11 цагт зодоон эхэлсэн ба түүний шалтгааныг тогтоож байна. Зодооны газраас ямар нэгэн зэвсэг олоогүйг цагдаагийнхан хэлцгээв.