Индонезийн Жакарта хотын нисэх онгоцны буудлаас өчигдөр/2021.1.9/ 62 хүнтэй Боинг 737-500 онгоц хөөрөөд, удалгүй Жава тэнгист унажээ. Харин өнөө өглөө Индонезийн аврагчид уснаас хүний биеийн хэсгүүд, хувцасны тасархайнууд, төмрийн хаягдлуудаас өөр дорвитой зүйл олж чадсангүй хэмээн мэдээллээ. Индонезийн Зам тээврийн яамны сайд Буди Карягийн хэлснээр албаныхан онгоцны илгээж байсан дохиогоор баримжаалан осолдсон газрыг нь тодорхойлж, тэндээ өргөн хүрээгээр авран хайх ажиллагаа эхлүүлсэн аж.
“Өнөө өглөөний байдлаар бид ослын газрын ойр орчмын уснаас хоёр тор зүйл гаргаж авлаа. Нэг торонд нь зорчигчдын эд зүйлс буюу хувцасны уранхай гэх мэт, нөгөө торонд нь амь үрэгдэгсдийн биеийн хэсгүүд дүүрэн байв” хэмээн Жакартагийн цагдаагийн газрын төлөөлөгч Юсри Юнус ярьжээ.
Индонезийн цэргийн агаарын хучний командлагч маршал Хади Тхаяжантогийн мэдээлснээр Ригел тэнгисийн цэргийн усан онгоц онгоцыг алга болохоос нь өмнө радар дээрээ харж байсан аж. Тэрбээр "бид онгоцны дохио тасармагц осол болсон гэдгийг гадарлаад нэн даруй шумбагчдаа дайчлан амьд үлдсэн хүн байгаа эсэхийг, байвал аврахыг тушаасан" гэжээ. Мөн үндэсний аврах хайх агентлагийн Багус Пурихито “Үлдэгдэл хэсгүүд Ланкан болон Лаки арлуудын дунд хавьцаа олдсон” хэмээн мэдээлсэн гэнэ.
Онгоц сураггүй болсноос хойш 12 цаг болсон ч ослын шалтгааны талаар ямар ч сэжүүр олдоогүй байна. 182 нислэгийн дугаартай Боинг 737-500 онгоц Жакартагийн нисэх буудлаас Калимантан мужийн Понтианак хүрэхээр 62 хүнтэй хөөрөөд дөрвөн минутын дараа сураг тасарсан аж. 62 хүний 12 нь нисэх багийнхан, 50 нь зорчигч бөгөөд тэдний 10 нь хүүхэд байжээ.
Ослын газрын ойролцоо загасчилж байсан гэрчүүд “Онгоц ус руу яг л аянга шиг явж ороод, усан доор дэлбэрсэн. Тэндээс их чанга чимээ сонсогдсон. Нэлээд ойрхон байсан тул зарим хэлтэрхий бидний завийг онох дөхсөн” хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
/*-*/ 2021-01-10 49.0.212.165
Аллах өршөөг!
ylc 2021-01-10 130.253.28.11
– MANIAK ?
– BOLI ?
gem zemgyi xymyysd xamaagyi
Зочин 2021-01-10 192.82.72.182
хөөрхий хүүхдүүд яасан харамсалтай юм бэ. Бурхан тэднийг ивээлдээ аваг
Badarch taxar 2021-01-10 192.82.76.45
Unah eoistoi ongost unasan bna zow bna oor osluudaar odort heden saya hvn vhej bga zow bga
Зочин 2021-01-10 202.9.46.35
амен.
Зочин 2021-01-10 202.179.25.180
Ээ гэмгуй иргэд харамсалтай юм даа
Зочин 2021-01-10 66.181.177.34
Ява тэнгис Монголчууд ингэж нэрлэдэг байхаа
Зочин 2021-01-10 103.10.22.40
Mongolchuud baisan bol covid gartsan avrah bolomjgui geh biz!!!
Зочин 2021-01-10 124.158.67.191
чам шиг оркууд нь л юм болгонд дандаа сөрөг юм бичнэ л дээ, нийгмийн сүлжээнд байгаа элийрсэн хэд, оюунгэрэлийн хүү идэр од гэж бас нэг нийгмийг турхирсан, монголыг муулсан, хүн болгоныг шүүмжилсэн турхирагч нар, та нарт ер нь гэгээлэг зүйл байдаг юм уу
Зочин 2021-01-10 66.181.178.113
Монголд угаасаа гэгээлэг юм байхгүйлдээ
Монгол 2021-01-10 103.26.194.182
Яг үнэн л хэлсэн бна шдээ. Ковид биш бол хүн үхэх, аваарь осолд хэд хэдээрээ нас барлаа гэхэд таг бдаг биз дээ
Мөнхжаргал 2021-01-10 139.5.218.173
Ийм осол дээр юу гэж тэгдэг юм бэ?