Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг ирэх Даваа гаригт буюу нэгдүгээр сарын 11-ны өдөр нээнэ гэдгийг өчигдөр /2021.01.09/ нийслэлийн Онцгой комисс мэдээлэл хийх үеэр Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн.
Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг үйчилгээний байгууллагууд ажиллахгүй, иргэд зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. Мөн салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээнэ. Гэхдээ хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрүүлэхгүйгээр хяналт тавин ажиллахыг албаныхан сануулсан юм.
А.СҮРЭН