Хятад бүх иргэдээ үнэгүй вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

Хятад бүх иргэдээ үнэгүй вакцинжуулна

Хятад бүх иргэдээ үнэгүй вакцинжуулна

БНХАУ бүх нийтийг вакцинжуулах боломжтой болмогцоо вакциныхаа үнийг тэглэнэ хэмээн өчигдөр/2021.1.9/эрх баригчид амлажээ. Хятадын үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн албан тушаалтан Жен Жонвэйн хэлснээр вакцины үйлдвэрлэл, тээвэр нь өртөг ихтэй ч засгийн газар ард иргэдэд вакциныг үнэгүй хийх боломжтой аж. Тэрбээр “Манай ард түмэн вакцины төлөө ширхэг зоос ч төлөх шаардлагагаүй” хэмээн хэлжээ.

Хятад улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анхны дотоодын вакциндаа зөвшөөрөл олгосон. Гэхдээ түүнээс өмнө яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу өндөр эрсдэлтэй бүлэг, эмч, эмнэлгийн ажилчдаа аль хэдийн гурван янзын вакцинаар дархлаажуулж эхэлсэн байжээ. Улмаар арванхоёрдугаар сарын дундуур вакцин тариулах хүмүүсийн цар хүрээ нэмэгдэж, нийтийн хүнс, тээврийн салбарын ажилчид тэргүүтэй зарим шаардлагатай хүмүүс вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон юм. Мөн Жен Жөнвэйн хэлснээр аль хэдийн вакцинаа тариулсан хүмүүсээс ч гэсэн ямар ч мөнгө авахгүй гэнэ.

“Зарим орон нутгийн захиргаанууд вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсээс мөнгө авсан байсан. Үүнийг мэдээд бид хүмүүст мөнгийг нь яаралтай эргүүлэн өгөхийг, цаашид вакцинжуулалтыг үнэгүй байлгахыг шаардсан” хэмээн Жен Жөнвэй хэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Бээжин өдгөө хэдийн 9 сая хүнийг вакцинжуулалтад хамруулсан гэнэ. Үүний долоон сая нь арванхоёрдугаар сарын дундуур вакцин тариулсан хүн аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж