“Атганд үлдсэн эрдэнэ” юу өгүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

“Атганд үлдсэн эрдэнэ” юу өгүүлэх вэ?

“Хувьсал” продакшины уран бүтээлчдийн дэлгэцийн уран бүтээлүүд үзэгчдийн дунд байнгын хүлээлт үүсгэдэг төдийгүй түүнийхээ хэмжээгээр үзэгчдээсээ өндөр үнэлгээ авч чаддаг билээ. Энэ сарын эхээр нээлтээ хийсэн “Атганд үлдсэн эрдэнэ” кино өдгөө үзэгчдийн сэтгэлд хэдийнэ хүрчээ.

Тус кинонд "Хувьсгал" продакшины уран бүтээлчдээс гадна Ардын жүжигчин А.Мэндбаяр, П.Цэрэндагва нарын уран бүтээлчид тоглосон. Гол дүрийг А.Ганчимэг, Б.Шинэбаяр нарын залуу уран бүтээлчид чадварлаг бүтээсэн нь кино дэлгэцнээ гарахаас өмнө үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан.

Кинонд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Арслан Цэвээний гэрт отгон хүү Тайван мэндэлснээр 3 охинтой аваргын магнай тэнийж удам залгах хүүтэй боллоо хэмээн сэтгэл уужирна. Нас бие гүйцэхийн хэрээр аавынхаа дэргэдээс салдаггүй байсан хүү нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгтэй нэр холбогдож аавынх нь залуу насны өрсөлдөгч нутгийн Заан Балжирийн хүү Хангай өөрийн шохоорхдог бүсгүй Ягаанцэцэгийг Тайванаас харамлаж хоёр залуу нудрага зөрүүлснээр урт хугацааны өш хонзонтой хоёр гэр бүлийн дундах зөрчилдөөн дахин сэдрэнэ. Гэвч цагтаа нутгийн ардын хайр хүндэтгэлийг хүртэж явсан Цэвээн аварга Тайван хүүг мэндэлснээс хойш алс зайдуу нутаглаж бусдын нүдрүү ч эгцэлж харахаа болисоны учир тайлагдах бөгөөд түүний гэр бүлийн хар бараан нууцыг Хангай олж мэдсэнээр үйл явдал өрнөж хэний ч төсөөлөөгүй, ёстой л зүүдэнд ч оромгүй адал явдлууд өрнөж эхлэнэ.

Энэхүү ээдрээтэй түүхээс сэдэвлэн бүтээсэн кино өдгөө "Тэнгис", "Өргөө" зэрэг кино театруудаар гарч байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж