НОК: Үсчин, гоо сайхны газруудыг нээх асуудлыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

COVID-19

НОК: Үсчин, гоо сайхны газруудыг нээх асуудлыг судалж байна

НОК: Үсчин, гоо сайхны газруудыг нээх асуудлыг судалж байна

Нийслэлийн онцгой комисс /НОК/-ийн шийдвэрээр нэр дурдсан 18 чиглэлээс бусад үйлчилгээний байгууллага ирэх Даваа гаригаас /2021.01.11/ энгийн хуваарийн дагуу ажиллах болсон. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Харин Улаанбаатар хотоос гарах тохиолдолд PCR шинжилгээг зайлшгүй шаардана. Тодорхой хэмжээгээр дэглэм буурсан ч Улаанбаатар голомтын бүс хэвээр байгаа.

НОК-оос олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээж байгааг тодотгосон юм. Харин ажиллахгүй 18 салбарын үйл ажиллагаа дотроос үсчин, гоо сайхны газар зэрэг байгууллагыг нээх асуудлыг судалж байгаа гэв. НОК-оос "Бид эхлээд долоо хоног хараад нийтийн халуун үс, үсчин, моллуудыг хэсэгчлэн нээнэ. Барилгын засвар, үсчин зэрэг газрууд хамгийн өндөр эрсдэлтэй газруудад орж байна. Бид эдийн засгийн агуулгаар дэмжих тал дээр судалж байна. Аль болохоор нөхцөл байдлыг хурдан намжааж эдгээр ажлын байрыг эргэн нээх тал дээр судалгаа хийж байгаа. Цаашдаа массыг хамарсан томоохон голомт үүсэхгүй бол шат дараалалтай салбаруудыг нээнэ" гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж