Ерөнхий сайд Сүхбаатарт очжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд Сүхбаатарт очжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сүхбаатарт очжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн аймгуудад очиж, ажил байдалтай нь танилцаж яваа. Тэрбээр өчигдөр /2016.03.24/ Дорнод аймагт ажилласан юм. Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллахдаа  өөрийн төрсөн сум Дорнод аймгийн Баянтүмэн суманд очиж, тус сумын  эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн  Дорнод нутгийнхантай уулзалт хийж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулахын сацуу иргэдийн санаа бодлыг сонссон юм.

Ерөнхий сайд  өнөөдөр /2016.03.25/ Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад очжээ.  Тэрбээр Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, “Боловсрол” хороололтой танилцана. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.  Ерөнхий сайдтай хамт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байгаа юм.

Д.ЦЭЭНЭ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!