Оюутнууд цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэж үнэлжээ | News.MN

Оюутнууд цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэж үнэлжээ

Оюутнууд цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэж үнэлжээ

Оюутнууд цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэж үнэлжээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа цахимаар зохион байгуулж байгаа. Цахим хичээлийг сургууль бүр янз бүрийн технологийн шийдлийг ашиглан зохион байгуулдаг. Тухайлбал Монгол Улсын их сургууль өөрсдийн хөгжүүлсэн СиСи, Шинжлэх ухаан, техникийн их сургууль “LMS” пламтформыг ашиглаж байгаа бол ихэнх сургуулиуд фэйсбүүк, Google Classroom, Google meet, Microsoft Teams, White board зэрэг платформ ашиглаж байна.

Их, дээд сургуулийн дотооддоо хийсэн үнэлгээний нэгтгэлийг авч үзвэл цахим сургалтад оюутнуудын 75.0-96.5 хувь нь хамрагдаж байна. Мөн дээрх судалгаагаар цахим платформд хандах дундаж хугацаа профессор багшийн хувьд 1.19-4.6 цаг, оюутны хувьд 1.12-4.53 цаг байгаа ажээ.

Их, дээд сургуулиуд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирал дахь цахим сургалтын талаар багш, оюутнуудаасаа судалгаа авч дотоодын үнэлгээ хийж яаманд ирүүлсэн. Оюутнуудын цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгаа нэгтгэн үзэхэд төрийн өмчин сургуулийн оюутнуудын 85 хувь, төрийн бус өмчийн сургуулийн оюутнуудын 78 хувь, гадаадын салбар сургуулийн оюутнуудын 84 хувь буюу дундаж дүнгээр 82 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн үнэлгээ өгсөн байна.

Эх сурвалж:БШУЯ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-10 64.119.16.43

Shaagaad l

Avatar

Guest 2021-01-10 150.129.142.61

ene sudalgaand setgel hanamjtai bga gej buglu h n surgaltiin tulburiig butneer avah gj bga ajil yumaa

Avatar

Зочин 2021-01-10 66.181.161.112

surah hun uuliin muhart baisanch suran durgui garuud geriin bagsh baisanch surahgui. oyutanuud hereggui olon arga hemjee shownaas hol arhi dars hereg tovoggui saihan ongoruulj baigaa baihaaa caashid zain surgaltiin cag uye shuudee tanhimiin surgalt hocrogdoj baigaa

Avatar

Зочин 2021-01-10 66.181.161.11

Estoi yag unen zahialagtai l sudalgaa da, iim hudlaa too barimt oorsdoo zohioj unelgee hiih yumdaa, ouytan 10 jiliin togsoh huuhduud uneheer hohirch bna da,

Avatar

Зочин 2021-01-10 59.153.85.112

залхуу сурах идэвхи муу улсуудад сайн юм болждээ.Ямарч чанаргүй мэрэгжилтнүүд төрөн гарах биз.Цахимаар хийж байгаа нь идэвхитэй нь цөөхөн байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-10 114.137.22.98

Монгол улсын боловсролын чанар маш муу, дээрээс нь үндсэндээ 2 жил сургалтын үйл ажиллагааг зогсоож бүр нүдийг нь аниулчихлаа. Ирээдүйд хүн биш хонин сүрэг монголоор дүүрэхнэ дээ, яана даа. Энэ судалгаа бол маш худлаа байна, манай хүүхэд гэхэд хичээлдээ явмаар байна, энэ цахим сургалт үнэхээр бүтэхгүй ээ л гэж байна.

Avatar

зочин 2021-01-10 202.9.40.132

Тоног төхөөрөмж шаарддаг (шутис, анагаах гм), лаборатори хичээл ордог жнь хими, физик, биолог зэрэг хөтөлбөрөөр сурдаг оюутнууд хэзээ ч сэтгэл ханамжтай байхгүй. үнэндээ лаборатори хичээлийн кредитын мөнгийг буцаан өгөх нь шудрагад нийцнэ.

Avatar

Зочин 2021-01-10 202.21.109.137

Шаашаа

Avatar

Зочин 2021-01-10 192.82.74.130

Захиалгат судалгаа

Avatar

Зочин 2021-01-10 103.229.122.6

zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж