АН: Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

АН: Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

АН: Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

НЭМЭЛТ: 14.00 цаг

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр /2021.01.10/ боллоо. Хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 гаруй  гишүүн оролцож, санал солилцсон юм. Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгээ баталлаа.

Түүнчлэн намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж, бууруулахаар шийдвэрлэв. Мөн ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ.


АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ:

Ардчилсан намын үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,

  • Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай,
  • ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг хүчинтэйд тооцох тухай,
  • Намын гишүүдийг татвараас чөлөөлөх тухай,
  • Сонгуульт гишүүдийн татвар бууруулах тухай,
  • Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ-НЫ ГИШҮҮД ЯАРАЛТАЙ ЦАХИМААР ХУРАЛДАНА

Ардчилсан намын үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр /2021.01.10/болно. Баасан гаригт Ардчилсан намын “Цахим зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Улсын баатар С.Бат-Үүл нарын 200 гаруй ҮБХ-ны гишүүн оролцсон юм. Тус “Цахим зөвлөлдөх уулзалт”-д оролцсон ҮБХ-ны гишүүд үндсэн гурван асуудлын хүрээнд санал солилцсон бөгөөд ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдааныг яаралтай зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ч 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ҮБХ-ны ээлжит бус хурал цахимаар зохион байгуулагдахаар боллоо. Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.

Цахимаар хуралдах ҮБХ-ны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

  • Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай,
  • ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг хүчинтэйд тооцох тухай,
  • Намын гишүүдийг татвараас чөлөөлөх тухай,
  • Сонгуульт гишүүдийн татвар бууруулах тухай,
  • Бусад

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж