Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд! | News.MN

Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд!

Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд!

Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд!

Улсын онцгой комисс хуралдаж, нийслэлийн Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааны зэрэглэлийг нэг шатаар бууруулж, 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цагаас эхлэн 18 салбараас бусад үйлчилгээний байгууллагуудыг ажиллуулах шийдвэрийг өчигдөр гаргасан.

Түр хугацаанд хориглогдох 18 салбар, үйлчилгээний чиглэлүүд:

  • Барааны худалдаа
  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
  • Цахим тоглоом
  • Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
  • Саун, бассейн
  • Шашны зан үйл
  • Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  • Үсчин
  • Гоо сайхны төвүүд
  • Бариа засал, массаж, алжаал тайлах төв
  • Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  • Түргэн үйлчилгээний газрууд
  • Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  • Нийтийн халуун ус
  • Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  • Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Дээрх 18 чиглэлээс бусад үйлчилгээний байгууллагууд ирэх Даваа гаригаас энгийн хуваарийн дагуу ажиллаж болно. Мөн нийтийн тээврийн хэвийн үргэлжилнэ. Харин Улаанбаатар хотоос гарах тохиолдолд PCR шинжилгээг зайлшгүй шаардана. Тодорхой хэмжээгээр дэглэм буурсан ч Улаанбаатар голомтын бүс хэвээр байгаа.

ААН, АЖИЛЧДЫН АНХААРАЛД

Маргаашнаас ажиллах байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай. Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь сovid-19-ийн халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Covid-19-ийн халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД:

  •  Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • • Амны хаалттай хүнд үйлчлэх
  •  Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
  •  1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
  •  Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
  •  1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
  •  Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
  •  Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх
  •  Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
  •  Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  •  Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  •  Хурал, уулзалтыг цахимаар хийх
  •  Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  •  Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
  •  Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
  •  Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
  •  Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
  •  14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
АЖИЛЧИН, АЛБАН ХААГЧДАД:
  • Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Алсын зайнаас мэндчлэх
  • Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
  • Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Бээлий өмсөх
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • Шүлсээ ил задгай хаяхгүй байх

МАРГААШНААС НИЙТИЙН ТЭЭВЭР ХЭВИЙН ҮЙЛЧИЛЖ, ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НЭЭНЭ

Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Долоо хоногийн нэг өдөр тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.  Нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжлэх юм байна.

Даваа гаригаас мөн иргэдийг агаар салхинд гаргах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ажиллуулахаар болжээ. Ингэхдээ иргэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр агаарлах боломжтой болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо. Тэрбээр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг Даваа гарагаас хэвийн горимд нь шилжүүлэн нээж байгаа. Үүний учир нь нийслэлийн зүгээс иргэдэд аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр холбогдох байгууллагуудын хяналт дор агаар салхинд гарах маршрутыг нээх бодлого барьж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэгт нээхэд үйлчилгээнийх нь газрууд ажиллахгүй ч иргэд агаарт гарах нөхцөл боломжийг бүрдэх юм. Агаарт гарах маршрутыг хамт олноор бус гэр бүлийн хүрээнд, ямар нэг бөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулахаар ажиллаж байгаа" гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-01-10 124.158.69.115

Монглчууд минь амь амиа бодоорой. Хоорондын зайгаа бариарай.

Avatar

Зочин 2021-01-10 202.9.47.7

Барааны худалдаа хориглоно гээд байх юм. Хэрэгцээтэй юмаа авмаар байна шд. Хүргэлт нь ажиллах юм болов ууЮ

Avatar

Зочин 2021-01-10 202.131.226.66

tenegvvd hahha songuulid zarsan munguu bucaagaad olood avjee 2 sariin hugacaand.
Odoo vhej bsanch covid nemegdehgvi harj bgaarai bid nar bariad avlaa hyqantandaa oruulchihlaa gej s****a harj bgaarai hahah. esvel munguu old chadaagvi genet uvchlul nemegdene tegengvvd ta nar l hul horio tsutsal geed bsan bizdee gej s****a hahah

Avatar

Зочин 2021-01-10 139.5.218.66

agaarlaarai manaihaan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж