2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. УИХ шинэ оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд одоогоор аль нам хэнийг дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв. Тэгвэл одоогоор Монгол ардын намын гишүүн, УИХ-ын гишүүн Сү.Батболд намаас нь дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мөн намаас нь дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэв.
Гэхдээ тэднийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг нам нь шийдвэрлэх юм. Нам нь нэр дэвшүүлэх нь тодорхой болсны дараа хуулийн дагуу нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгөх юм.
УИХ оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан учраас Төрийн мэдээлэл эмхэтгэлд гарсны дараа албан ёсоор нийтэд ил болох юм.
С.БАТБОЛД ГЭЖ ХЭН БЭ?
- 1980 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль
- 1986 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, Олон улсын эдийн засагч
- 1991 онд Лондон хотын Бизнесийн удирдлагын их сургууль
- 2002 онд ОХУ-ын Москва хотын Дипломатын академи, дипломатч, 2004 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.d)-ын зэрэг хамгаалсан.
- 1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн
- 1988-1992 онд Гадаад харилцааны Монголимпекс нэгдэлд Экспорт фирмийн захирал
- 1993-2000 онд "Алтай Трейдинг" ХХКомпаний Ерөнхий захирал
- 2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2009 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
- 2009-2012 онд Монгол Ардын Намын дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Тусгай хяналтын дэд хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Ц.ОЮУНГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ?
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж
- 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч
- 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр
- 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг
- 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж
- 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн,
- 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга,
- 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн,
- 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах,
- 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер,
- 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
- 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга,
- 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал,
- 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
- 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2009 оны 6 сараас 2010 оны 3 сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
Ш.ОЧ
Холбоотой мэдээ